М.Энхбадрал: УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр болбол жагсаалын цар хүрээ бидний хяналтаас гарах хэмжээнд хүрнэ
өчигдѳр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилго бүхий "Огцрох амархан" жагсаалын зохион байгуулагчид өчигдөр парламентын төлөөлөлтэй уулзсан.
Тус уулзалтад юу яригдсан талаар жагсагчдын төлөөлөл М.Энхбадрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Жагсаал тогтвортой үргэлжлээд, Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцох асуудалд УИХ ямар байр суурьтай байгаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөөч гэх хүсэлт шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу УИХ-ын дарга жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хүлээн авч уулзахдаа УИХ-д суудалтай нам, эвсэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нар оролцсон.
Бидний хувьд тавьж буй үндсэн гурван шаардлагын агуулгыг товч танилцуулсан. Богино хугацаанд огцрох гэх шаардлагаас гадна өргөтгөсөн шаардлагын хүрээнд урт хугацаанд үр дүнд гаргаж болох засаглалыг тогтвортой байлгах, сөрөг хүчинтэй болгох, ил тод хариуцлагатай болгох гэсэн шаардлагуудыг танилцуулсан. Жагсаалын үндсэн зорилго болон болж буй процессын талаар мэдээлэл өгсөн.
УИХ-ын дарга болоод холбогдох намуудын төлөөллүүдээс өөрсдийнх нь байр суурийг сонссон. УИХ-ын даргын хувьд институтийг төлөөлж хэн нэгэн хүн байр суурь илэрхийлэхгүй хамтын шийдвэр гаргах ёстой. Тиймээс парламентад итгээч гэх мэдээлэл өгсөн.
Ирэх Даваа гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор орно, Пүрэв гарагт багтаагаад чуулганы хуралдаанд орно гэсэн. Хэлэлцүүлгийг явуулахдаа гишүүн бүр асуулт асуух боломжтой дэлгэрэнгүй горимоор явуулах учраас иргэд та бүхэн өөрсдийн төлөөллөөр дамжуулж асуулт, байр сууриа илэрхийлэх дэлгэрэнгүй хэлэлцүүлэг явуулна. Парламент өөрсдийн ажилладаг зарчмын дагуу энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн. Ерөнхий агуулгаараа бол уулзалт үр дүнтэй сайн болсон" гэлээ.
"УИХ-ын дарга парламентын 70 хувь шинэ гишүүд гэдгийг онцолсон. Энэ нь бие даасан байж чадах уу гэдэг эргэлзээг төрүүлж байгаа"
Үргэлжлүүлэн тэрбээр "Нам, эвслүүд ёс зүйтэй байдал, орлогоо нотлох, жагсагчдын тавьж буй үндсэн шаардлага болон хүний эрхийг дээдэлсэн байдлаар жагсаж байгааг дэмжиж байна гэх мэдээллийг өгсөн. УИХ процессын дагуу шийднэ итгээч гэсэн, бид тэр хүртэл асуудлыг шийдээд хариуцлага тооцож чадах юм байна гэдэг мэдээлэл авсан. УИХ-ын даргын хувьд процессын дагуу шийдье, олон нийтэд мэдээллүүдээ гаръя гэсэн.
Бидний хамгийн чухал хоёр дахь шаардлага бол эвслийн Засгийн газрыг дэмжихгүй. Эвслийн Засгийн газар дараа нь байгуулагдах эсэхийг бид шийдэж чадахгүй ч Ардчилсан Нам сөрөг хүчний ажлаа хийнэ гэдгээ мэдэгдэж байна.
Гуравдугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэх шаардлага тавьсан. Тэр дундаа ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж байна гэдэг хардалт байсан. Гэтэл ерөнхийлөгч өнөөдөр өөрийнхөө сувгаар өмнө нь ч дэмжиж байгаагүй, одоо ч дэмжихгүй гэж мэдэгдсэн нь жагсагчдын гурван шаардлагын хоёр нь биелсэн. Хамгийн анхны шаардлага ирэх долоо хоногийн Пүрэв гарагт шийдэгдэх юм байна.
Хэрэв итгэл хүлээлгэхээр болбол жагсаалын цар хүрээ бидний хяналтаас гарах хэмжээнд хүрнэ хэмээн айж байна. Энэ хэмжээнд битгий хүргээсэй гэж УИХ-ын гишүүдээс хүсэж байна. УИХ-ын дарга парламентын 70 хувь шинэ гишүүд гэдгийг онцолсон. Энэ нь бие даасан байж чадах уу гэдэг эргэлзээг төрүүлж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл болж сонгогддогийн хувьд өөрийн бүрэн эрхийн хүрээнд ард түмний хүсэл зоригийг мэдрээд шийдвэр гаргана гэдэгт нь Пүрэв гараг хүртэл харна" гэв.
Зочин · 12 минутын өмнө
Одоо нөгөө талын жагсагчид гарч ирнэ. Гэхдээ тэднийг хэн санхүүжүүлэх юм болдоо. Тэр л сонин байна. Энэ залуус “үзэл бодолдоо хөтлөгдсөн” гэж дэндүү худлаа ярьж байна. Эдэн шиг санхүүжилт авдаг бол өдөр болгон талбай дээр орилохсон. Ер нь монгол үзэл бодолдоо хөтлөгдөн жагссан хүн бол “Ард Аюуш” л байна. 90 орны төрийн эргэлт ч гэсэн америке
Зочин · 16 минутын өмнө
Монгол Улсын Төрийг басамжилж байгаа бол Хааны уурга урт, хуйв уужуу гэдгийг харуулах цаг болжээ.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 20 цагийн өмнө
SAWN80955877
ZOCHIN · 21 цагийн өмнө
erunhii saidiig mongolchuudiin 80 garan huvi n demjih n todorhoishdee....avilgal ymar ih zaluujee ve....
Dd · 21 цагийн өмнө
Eeriin chini bolon hamtiin jagsagch heden hunii uzel bodol. Ard tumnii husel zorig gej uu? Minii l husel zorig lav bish shuu
шаабар · 21 цагийн өмнө
мөнгө албан тушаал "ын төлөө намаа төдийгүй ард түмнээ худалдаж чадах гишүүд цөөн биш дээ. Тэд хаашаа ч гуйвж мэднэ. Тэдэнд нь намынх нь шийдвэр, ард түмний хүсэл сонирхол хамаагүй л болов уу. Гэхдээ олонхи нь бодит байдлыг анхаарч байгаа л гэж итгэхээс. Намын шийдвэрийнхээ эсрэг товчлуур дарсан гишүүн намаасаа гарах л хэрэгтэй байх шүү.
Зочин · 23 цагийн өмнө
SEKSEER VAWALDGCH80955877
зочин · 24 цагийн өмнө
Оюун Эрдэнэ рүү интернетээр хүнийг гүтгэж болох бүх талбараар дайралт маш хүчтэй явагдаж байна. Энэ бол ганцхан Ухаа худаг биш, МАН-ны доторхи бүлэглэлийн дайралт юм байна. Нэрийн нь Ухаа худгаар гаргаж байгаа юм байна.
Зочин · өчигдѳр
TSAGN SHAALTSI XUCHINDEX AXN BOOW GUN XXOJ
Зочин · өчигдѳр
SEKSEER ANUSDI SEXSEER BOOB DOLOON XALYYTSI URN SHINEGENE AMSI