Өнгөрсөн баасан гарагт МАН-н Удирдах зөвлөлийн хурал болж, намын Бага хурлаа өнөөдөр 11 цагт хуралдуулахаар товлосон билээ.

Энэ удаагийн хурлаар МАН-ын дүрмээр дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурлын гишүүдийн олонхоор тодруулна .

 Өөрөөр хэлбэл өнөөдрийн МАН-ын VII Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.

Улс төрийн хүрээнд эртнээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэж яригдаж ирсэн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан, одоо ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж буй Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн зэрэг хэдэн хэдэн хүний нэрс ихээхэн яригдаж байгаа ч намын хурлаар хэн болох нь тодорхой болно.