Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цагт Монгол Улсын 2024-2026 оны төсвийн бодлого болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар нарын УИХ-д өргөн барьж батлуулсан, батлуулахаар хэлэлцүүлж байгаа төсвийн төслүүдэд бодлогын болон сайдуудын өөрийнх нь захиран зарцуулах төсвийн багцад харьцуулалт хийсэн юм.

 

Л.Оюун-Эрдэнийн төсвийн зардал 30 хувиар тэлснийг Г.Занданшатар 18 хувь болгон бууруулжээ

 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “14 мега” төслийг хэрэгжүүлэх бодлого хэрэгжүүлсэн бол Г.Занданшатар “Хүн төвтэй мега” төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарласан.

 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн багц 2024-2025 онд 30 гаруй хувиар тэлсэн бол Ерөнхий сайд Г.Занданшатарын багц 2025 оны II улирлаас хойш 2026 оны төсөөллөөр ойролцоогоор 18 хувиар буурчээ.

 

Жишээлбэл, 2024 оны II улирлаас 2025 оны II улирал хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захиран зарцуулах төсвийн багцын нийт хэмжээ 30 орчим хувийн огцом өсөлттэй байсан байна.

Тухайлбал, 2024 оны батлагдсан төсөвт Ерөнхий сайдын багцын зарлага 330.2 тэрбум орчим төгрөг байсан бол 2025 оны төсөвт энэ дүн 438.5 тэрбум болж нэмэгдсэн байна. Харин тухайн онд Ерөнхий сайд 105.1 тэрбум орчим төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэхээр төлөвлөгдсөн байв. Тэгвэл 2025 онд нийт 380.9 тэрбум төгрөгийн зарлагатайгаас 335.4 тэрбумыг урсгал зардал, 45.5 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардал эзэлж байна.

 

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин