Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” нарыг олж тогтоон, энэ сарын 23-ны өдөр БНХАУ-аас албадан авчирсан байна. 

Цагдаагийн байгууллагаас уг этгээдүүдийг 2023-2024 онд насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхлэн эмзэг байдлыг нь далимдуулан бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж, биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдлээр хүн худалдаалах гэмт хэрэг үүсгэж байжээ.

Эрэн сурвалжлах явцад энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын нутагт дэвсгэрт баривчилсан байна. Гэмт хэрэг үйлдээд гадаад улсад оргон зайлсан иргэдийг сайн дураараа Монгол Улсад ирж хуулийн байгууллагатай хамтран ажиллахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс анхаарууллаа.