А.Амарсайхан: Хууль хяналтын байгууллага нь шалгаж байх хооронд ажил зогсохгүй явж байх ёстой л доо
2 цагийн өмнө

Яг одоо МАН-ын байранд Нийслэлийн МАН-ын хорооны хурал болохоор цуглаж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амарсайхан "Улаанбаатар хот маань дараагийн түвшинд хөгжиж гарах ёстой. Мега төслүүдээ хардалт сэрдээд байгаа бол засгийн газар нь аваад яам нар нь хэрэгжүүлж хийх хэрэгтэй. Хуулиар нотлогдсон хойно нь л ярих хэрэгтэй л дээ. Тогтвортой хөгжилтэй болж байж л хот хөгжинө. Дөрвөн жилийн хугацаанд амлаж сонгогдсон тэрийгээ л биелүүлэх ёстой. Гэтэл ТУУЛ хурдны зам, түгжрэл, агаар орчны бохирдолтой зэрэг олон ажлуудаа бид дараагийн хүмүүстээ хийж эхлүүлээгүй байж шилжүүлж өгөх дээрээ тулчихлаа. Нэг ажил эхлүүлэхээр л төслийг зогсоочихдог ингэхээр бид эргээд амлалт өгсөн зүйлсээ биелүүлж чадаагүй гэх нэрийг авдаг. Туулын хурдны замыг барьж түгжрэл бууруулна гэж сонгогдчихоод 2028 онд ямар нүүрээрээ иргэд дээрээ очих юм. Ингээд ажил урагшаа явах боломжгүй боллоо
Хууль хяналтын байгууллага нь шалгах чиглэлээрээ шалгаад тэгээд хариу гарсаны дараа яахаа шийдэж болдоггүй юм уу? Харин ажил ерөөсөө зогсож болохгүй хийгдэж байх ёстой" гэлээ.
Ташрамд дуулгахад, Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Туул голын дагуу хурдны зам барих ажлыг зогсоох шийдвэр гаргасан юм.







гэрэл · 1 цагийн өмнө
Сошиалын хэл амаар ажил зогсож, урагшилна гэж юу байдаг юм. Төр нь ажлаа хэн нэгнээр заалгаж хиймээргүй байна. Ухаангүй ноёнд урагшгүй албат