Д.Дандий-Ядам бие даасан сүүлийн тоглолтоо хийнэ
2014/07/30
“Vanquish” хамтлагийн гишүүн Д.Дандий-Ядам буюу Дандийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Түүний “Хувьцаа” 17 дуутай цомог худалдаанд өнгөрсөн сард гарсан. Инструментал буюу компьютерээр хийсэн аятай, тэрийг нь амьд хөгжмийн хамтлаг тоглосон хоёр янзаар цомгоо гаргасан гэдэг. Тэрбээр "хүмүүсийн хүсэж байгааг дуулбал тэр хип хоп биш. Би олон нийтэд таалагдах гэж дуу хийж байгаагүй. Үзэл бодлоо өөрийн өнцгөөс илэрхийлж, хүссэнээ хийгээд тэр нь хүмүүст таалагдвал сайн дуу болжээ гэж ойлгодог" хэмээн ярьдаг.
Дандийг хип хоп урлагт ороход нь “Дайн ба энх” хамтлаг болон “Хоёр хүү” хамтлаг эргэлт буцалтгүй орсон хэмээдэг. Дуучин залуугийн төрсөн өдөр есдүгээр сарын 5-нд тохиодог. Тэгвэл энэ өдөр өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь түүний ганцаараа хийж буй сүүлийн тоглолт аж. Үүнээс хойш хамтлагтаа дуулж, бултаараа уран бүтээлээ туурвихаар төлөвлөсөн гэдгээ дуулгалаа.
Д.Ана
Зочин · 2014/08/10
amjilt togloltiin zaaval uzne
Зочин · 2014/08/02
Зочин · 2014/07/31
Vanquish сэрүүн байна.