Загварын ертөнцийн хамгийн төгс хос гэгддэг залуусын амьдрал хоёр тийшээ болсон. Нэг хэсэг хосууд цахим хуудсаар хэрүүлийн алим бие бие рүүгээ шидэлцэж сүр дуулиантай салсан. Тэд бол С.Төгс, Э.Эрдэнэцогт нар. Хөөрхөн охин нь ээж дээрээ торниж байгаа.

Загвар өмсөгч С.Төгс гадны агентлагт харьяалагдах болсон гэдгийг та бүхэн дуулсан биз ээ. Саяхан эх орондоо ирсэн юм.

Тэрбээр "2 сар хагасын дараа охинтойгоо уулзах гэж. Ийм хугацаанд ямар том болоо вэ. Үг хэлээ юм ойлгоод үнэрлээд буцааж таглаад номон дээрх бүх амьтдаа заагаад. Шинэ үйлдлийг харах бүртээ нүдэнд нулмис цийлэгнээд уярааж байна доо. Жаргалтай байна. Охин унтаж байх хойгуур оймсыг нь үнэрлээд л... Яагаад бүх юм нь ийм гоё юм бэ" гэж өөрийн цахим найзууддаа дуулгаж, охиныхоо зургуудыг сонирхууллаа. 

Д.Ана