“Нимбэг” нөсөө толбо, сэвхийг бүрдгэрүүлдэг шидтэй
2014/08/07
Нимбэг зүгээр ч нэг жимс биш юм. Арьсаа арчлах, ханиадаа намдаах, болон зарим нэг асуудалд тань нэмэр болдог.
• Ширүүн арьсыг гуужуулахад
Аяга чанаагүй овьёосыг блендэрт хийгээд бага багаар нимбэгний шүүс нэмж зөөлөн өтгөн маск бэлдэнэ.
Маскаа нүүрэндээ түрхэж 10 минут тавьж хатаагаад хүйтэн усаар угаана
• Батга арилгахад
Найман ширхэг нунтагласан аспирин, нэг цайны халбага шинэхэн нимбэгний шүүстэй хольж сайтар хутгаж бэлдэнэ.
Бэлдмэлээ батга гарсан хэсгүүддээ түрхэж 10 минут байлгасны дараа бүлээвтэр усаар угааж цэвэрлэнэ. Бага зэрэг чимчигнэж хорсоно.
Нүүрээ угаасны дараа арчих хэрэггүй зөөлөн товшиж, алгадах маягаар хатаана.
• Арьсаа цайруулах
Нимбэгийг дундуур нь зүсээд, харласан тохой, өвдөг, сугаа үрэхэд цайрдаг. Гэхдээ арьс тань шархгүй байх ёстой.
• Нөсөө толбо, сэвхийг бүдэгрүүлэх
Элсэн чихэр, нимбэгний шүүс, бага зэрэг нимбэгний үрсэн хальс гурвыг хольж зуурмаг бэлдээд гарынхаа араар сэвх, толботой газраа түрхэнэ.
Үхсэн арьсыг гуужуулахын тулд зөөлөн массаж хийж арван минут хатаана.
Хатаасны дараа бүлээн усаар угаана. Энэ жорыг өдөр бүр хэрэглэвэл нүүрэн дээрх цэгүүд бүдгэрнэ.
• Ханиад намдаахад
Халуун цайнд бага зэрэг зөгийн бал дусаагаад уувал ужиграагүй ханиад дорхноо дарагдана.
Мөн нимбэгээ хувааж шарах шүүгээнд хийж, дунд зэргийн хэмээр шаргал болгож шарсны эцэст хөргөөд нэг халбага зөгийн балтай холино. Холимогоо хэлэн дээрээ тавьбал хоолойн өвчин намдана.
Нимбэгний шүүснээс гадна хальс нь ч бас биенд сайн гэнэ. Хальсыг нь зажилбал зүрхний ажилллагааг сайжруулж, энэ төрлийн хаван халдварт ба вирусын гаралтай өвчнүүдэд хэрэглэнэ.
Хальс нь гэдэсний хий гаргаж, цагаан хорхойг туулгана.
Мөн арьс мөөгөнцөрдсөн үед гэмтсэн арьсыг эдгэрүүлэхэд түлхэц өгдөг.
2324 · 2016/05/13
нимбэгний хальсаа хатааж хэрэглэх юмуу?
Зочин · 2014/10/04
Зочин · 2014/08/11
Zochin · 2014/08/10
Uhejsen aris ug geh metchilen auathanaar bichij bai gargah daa hyanalt tawij bai l daa ***** humuus shig bur bichij chadhaa boliloo in geseer bwal uls oron hugjihgui shuu dee uim bagaasaa bdag sotc ued bid mash soeltoi blaa odoo buduuleg bdluudug chin harah aar buuljis c*****h uimaa zaluusaa
Зочин · 2014/08/10
Зочин · 2014/08/09
bayrllaaa
Зочин · 2014/08/08
баярлалаа
Зочин · 2014/08/08
Зочин · 2014/08/08