Найз бүсгүйгээсээ залхаад байна
2014/08/08
Сайн байцгаана уу. Би найз бүсгүйтэйгээ амьдраад гурван жил болж байна. Хурим хийнэ гэж ярилцсан. Бэр гуйгаад, сүй тавьчихсан байгаа. Бид хоёр өмнөө зорилго тавьсан, төлөвлөгөөөтэй болохоор одоохондоо хүүхэдтэй болоогүй. Гэхдээ ойрын 2-3 жилдээ хүүхэдтэй болно.
Найз охиноосоо уйдаад эхэллээ. Нэгэн хэвийн хувцаслалт, нөгөө л хийдэг цөөхөн төрлийн хоол, нэг л төрлийн байрлал ерөөсөө л нэг хэвийн амьдрал. Би найз охиндоо хайргүй юм болов уу? эсвэл хэт жаргалдаа ташуураад байгаа юм болов уу?
Нэг хэсэг хөдөө явлаа гээд тусдаа байгаад үздэг юм билүү гэж бодох боллоо. Яг над шиг ингэж залхаж байсан, үүнийгээ давж гарсан хүмүүс байна уу? Би бол нэг их гологдоод байхаар залуу биш. Гадаадад боловсрол эзэмшсэн, нуруу, бие, царай зүс сайтай . Эсвэл бүсгүйчүүд сээтэн хаяаад байгаа болохоор найз бүсгүй сонин санагдахгүй байгаа юм болов уу?
Найз бүсгүйгээсээ тусдаа байх уу яах уу?