МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан МУСТА, дуучин Г. Бадамцэцэг саяхнаас уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ.  Тэрбээр  “Би чамаасаа явлаа”, “Уучил намайгаа” дуунуудаа бичүүлэхээр хүлээж байгаа гэнэ.  

Хүлээж байгаа гэдэг нь Г.Бадамцэцэг орон нутагт тоглолтоор явахдаа  хүндэвтэр гэмтэл авсан байна.  Үүний улмаас явж суухад бэрх болсон гэнэ.  Гэсэн ч бэртлээ эдгээсний дараагаар  уран бүтээлдээ орох ажээ.  

Дашрамд дуулгахад “Би чамаасаа явлаа” дууны шүлгийг дуучин Г.Бадамцэцэг өөрөө зохиосон бөгөөд сэтгэлийн гүнээс гарсан энэхүү бүтээл хит болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.  Энэхүү дуун дээр “Чимээ” студийн захирал, МУСТА дуучин О.Баяржаргал хамтран ажиллаж байгаа ажээ.  

С.Цэлмэг