Нисэхээ байсан Хубилай онгоцны хатуу буулт (БИЧЛЭГ)
2014/08/10
Саяхан Германы Тегелийн олон улсын нисэх буудалд цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай газардаж буй эр зориг, авхаалж самбаа, ажил мэргэжлийн уран чадварын гайхамшгийг харуулсан аймшигтай бичлэгийг үзүүлж байсан билээ.
Энэ удаад та бүхэндээ Японы Наритагийн олон улсын нисэх буудалд буусан Хубилай онгоцны бичлэгийг хүргэж байна. Харамсалтай нь Хубилай Boeing-737-800 EI-CXV хэмээх энэхүү онгоц маань мотор дахь тосны эд ангийн гэмтлийн улмаас саяхнаас нисэхээ болиод байна.
Энэхүү бичлэгийг үзсэн мэргэжлийн нисгэгч нар "Маш муу буултын бичлэг байна. Хатуу буулт гэж үүнийг хэлж болно. Хатуу буулт нь онгоцны эд ангийг гэмтээх, эвдэх, жолоодлого алдагдах, дугуй хагарах, шатах зэрэг олон сөрөг үр дагавартай. Зарим хатуу буултад хүн гэмтэх аюултай. Арлын орнууд цаг агаарын хүнд нөхцөлд буулт хийхийг мэргэжлийн зүгээс шаарддаг. Иргэний нисэхийн салбар өндөр хөгжсөн олон нисгэгчид дугаарлаад хүлээж байдаг Солонгос, Хятад болон бусад орнуудад иймэрхүү буулт хийсэн нисгэгчид арга хэмжээ авч өөр нисгэгч томилдог юм. Манай нисгэгчдийн чадвар сайн хэдий ч цаг агаарын хүнд нөхцөлд зорчигчдыг хүлээлгэх зардал, навигацын км зардал зэргээ хэмнээд нисдэг байж болзошгүй!" хэмээн анхааруулсан байдаг.
Цаашид МИАТ-ын олон төрлийн буулт, хөөрөх үеийн бичлэгүүдийг уншигчиддаа хүргэж энэ талын мэдлэг мэдээлэлд нэмэр болох бөгөөд нэгэн хэсэг МИАТ-ынхантай манаргаж явсан эдүгээ МИАТ-ын Тамгын газрын дарга Б.Баасанцогт тэргүүтэй хамт олон амарч зугаалахаасаа ч илүү дэмжиж мэдээллийн ил тод байдлыг хангаж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн аль ч орны нисгэгч нарын бичигдээгүй хууль нь "Бууж байгаа бус буцаж байгаа нь шилдэг нисгэг" хэмээн яригддаг хэмээн ахмад нисгэгчид анхааруулдаг ажээ.
Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт хариуцсан ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалангийн ажлын хариуцлагагүй байдал үүнд нөлөөлсөн байх магадлалтай бөгөөд ажил үүргийн хувиарын дагуу энэ нь түүний үүрэг юм. Мөн тэрээр нисгэгчийн ур чадварт хяналт тавьж байх байсан авч ийнхүү хатуу буулт хэдийг хийсэн нь мэдэгдэхгүй, цаг тухайд нь засвар үйлчилгээгээ хийхгүй байсаар эдүгээ Хубилай Boeing-737 онгоц хөдөлгүүрээ солихоос нааш нислэгт гарах боломжгүй болжээ.
МИАТ-ын эрэлхэг нисгэгчдийн бас нэгэн хатуу буултын бичлэгийг үзэцгээе.
Зочин · 2014/08/15
xuchtei salxi xir baragtai bichlegt medregdexgui bxlda.zalalt n tentsvergui xaragdaad tugshuurtei l bn
Зочин · 2014/08/15
xuchtei salxi xir baragtai bichlegt medregdexgui bxlda.zalalt n tentsvergui xaragdaad tugshuurtei l bn
Зочин · 2014/08/12
zugeer l buult bna sh dee yun surtei yum be
Зочин · 2014/08/12
ene bol zuv zugeer buult bn.ter germand hajuugiin salhitaid buusan ongotsnuud bugd tes hundlun buuj bn lee,bichlegiig n uzeerei
Зочин · 2014/08/11
Зочин · 2014/08/11
ер нь хуучин онгоц худалдаж авалт бмааргүй юмаа?олон хавар нэгэндээ гэж
Зочин · 2014/08/11
ene odoo yag yu ilerhiileed baigaan be? nisgegch nariin muug uzeh gesen yum shig ilii balaa yum olj bichhee bolichuul yadag yum!!!