Эксийнхээ найзтай үерхэж байгаагаа өчигдөр мэдлээ
2014/08/10
Би одоо 24 настай. 4 жилийн өмнө 2 жил гаран нэг залуутай үерхэж байгаад салсан юмаа. Ганц бие болчихсон хэцүү байхад ажлаар хааяа нэг уулздаг байсан залуу хойноос гүйдэг болчихсон байсан. Жил гаран хойноосоо гүйлгэж байгаад ганцаардаад ч гэх юм уу, сайхан сэтгэлтэй, халамжтай болохоор нь би үерхсэн.
Үерхээд одоо жил гаран болж байна. Хоёр гэрээрээ ч орж гардаг болсон. 3 жилийн дараа хөөрхөн хүүхэдтэй болно гээд бүүр төлөвлөгөөгөө гаргачихсан байсан юмаа. Тэгээд өчигдөр л би яг яахаа мэдэхгүй сонин байдалд орчихлоо. Найз залуугаа усанд орж байхад нь хардаад утсыг нь үзсэн биш буруудлаа. Утсыг нь үзэж байгаад миний экстэй танил, гайгүй сайн найзууд гэдгийг нь мэдлээ. Манай хүн намайг эвгүй байдалд оруулахгүй гээд надад хэлээгүй бололтой юм. Экс надтай явж байгааг нь одоохондоо мэдээгүй юм шиг байнаа.
Би одоо яах вэ? Миний экстэй найз гэдгийг нь мэдээгүй чигээрээ жүжиглэх үү? эсвэл найз залуутайгаа яг энэ асуудлаар ярилцах уу? арай миний найз залуу экстэй маань хуйвалдчихсан юм биш байгаа? хэзээ нэг өдөр чиний экс чинь надад ингэсэн тэгсэн гээд хэзээ нэгэн цагт агсам тавих юм биш байгаа?
Яах вэ? Надад маш эвгүй байна.
Зочин · 2014/08/23
manai ehner ch manai neg nziin eks ni bsn sh dee ndd bol hamagui sh dee ongorson bol ongorson sh dee ongorson ni bish odoogoor hairlaj surarai
Зочин · 2014/08/16
экс бол экс өөр хүнийг сонгох нь чиний эрх шдээ ямартаа ч чи охиноороо биш л бсан юм чинь хэн нэг өмнө нь бсан гэсэн үг тэр хүн нь таних хүн блаа танихгүй хүн байлаа угтаа яг ижил зарим хүний ухаан л мэднэ надад бол айгаад бх зүйл алга чи яагаад тэр салсан хүний өмнө буруутай гэж
Зочин · 2014/08/12
ийм юм байдаг шдээ. манай ангийн 1 залуутай үерхэж байсан охин сайн найзтай нь суучихсан хүүхэдтэй болчихсон амьдарч байгаа. яахав өмнөх явдлыг чинь мэдээд ирэхээр хэрүүл тасрахгүй л байх даа. Гэхдээ тухайн хүнээсээ л болно доо. үнэхээр л чамд сайн бол энэ бол асуудал биш. тэр өөрөө ч бас ариухан амьтан биш шүү дээ. чиний л шийдэх зам шүү дээ.
Зочин · 2014/08/12
yu surtei ym be urdnii zaluugaa martaagui hun shig bhiin ooroo bayrlaad bga ym shuu
Зочин · 2014/08/12
tgd yaj yalgax gesen xuuxen be ?? uuruu l zoxitsuulaldaa chinii amidral shuu dee ** xuuxen min
Зочин · 2014/08/11
Зочин · 2014/08/11
чиний асуудал бидэнд ямар хамаа байнаа. өөрөө өөрийнхөө асуудалд амьдралд шийдвэр гаргаж сур. Нэртэйгээр нь ямар байрлал дээр вэ залуус аа гээч
Зочин · 2014/08/11
Наадах чинь эрчүүдийн найруулсан хо р байнашдээ, тийм тохиолдлууд их олон байдагшдээ, албаар хуучин явалдаж байсан хүүхэнтэйгээ холбоод агдөг байхгүй юу, тэгээдл яахыг нь хараад суучихна даа, тэгэж байгаад нэг паарти дээр нүүр нүүрээрээ тулж уулзаад сайхан юм болдог гэж байгаа, хариугаа авах сайхан аргуудын нэгдээ, яахаа өөрөөл мэдэждээ, эр ******ордсон цагдаа одооч.
Зочин · 2014/08/11
Наадах чинь эрчүүдийн найруулсан хо р байнашдээ, тийм тохиолдлууд их олон байдагшдээ, албаар хуучин явалдаж байсан хүүхэнтэйгээ холбоод агдөг байхгүй юу, тэгээдл яахыг нь хараад суучихна даа, тэгэж байгаад нэг паарти дээр нүүр нүүрээрээ тулж уулзаад сайхан юм болдог гэж байгаа, хариугаа авах сайхан аргуудын нэгдээ, яахаа өөрөөл мэдэждээ, эр ******ордсон цагдаа одооч.