УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10.1 жилийн хорих ял оноолоо
2014/08/14
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох шүүх хурал холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх хурал дээр болсон юм. Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Дондогт ЭХТА-ийн 148.4 дэх хэсгийг үнлэслэн , 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Д.Сайнбаярт ЭХТА-ийн 148.4-ийг үндэслэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, "Сумбар" ХХК-ийн захирал асан А.Батбилэгт ЭХТА-ийн 149.3, ЭХТА-ийн 148.4 дах хэсгийг үндэслэн 1 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
Харин Д.Ширнэндорж, А.Ариунболд нарыг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Д.Дондог, Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт Эрүүгийн хуулийн 148.3, 148.4, 149.3 дах хэсгийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Д.Дондог нь 2008 онд өөрийн шадар туслах Д.Сайнбаяртай хамтран бусдыг залилан, авлига, хээл хахуулиар олж авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан ажээ.
Зочин · 2014/08/15
tsaana n xeden sayar idej zavshsan xorongii n xuraagaach ee???duud*****r xudalddgiimu esvel xuudiin baiguullagad ogooch *****nuudaa???
Зочин · 2014/08/15
xe xe..naad 500000,800000,1000000 chiny yu yum be?shuu****d n bas luivarchin baigaa bizde???
Зочин · 2014/08/15
Зочин · 2014/08/15
arai ch dee.uls ornoo hudaldaad idchih hulgaichuudaa yallaj chadahgui bj heden togrog hunees zeeleed bu****gaad ogch chadaagui hund 10 jil yal ogood bhdaa yahav dee.shuuh baiguullaga shudraga baimaar ym aa