Эгч дүүс гэгддэг уран бүтээлчид болох У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар уран бүтээлийн салшгүй хамтрагч нар болсон. Тэд өөрсдийн бүтээсэн хоёрдахь дэлгэцийн бүтээлдээ орсон тухайгаа дуулгаад авсан. Тэгвэл "Зүрхээр наадагч" киноны зураг авалт аль хэдийнээ дуусчээ.

“Хувьсал” продакшнаар овоглогдох гурван бүсгүйчүүд өмнө нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болгосон. Уг киноны зураглал хүнд талдаа авагдсан байсан байна. Нийгэм арай ч ийм байгаагүй, хэтэрхий хэтрүүлэгтэй хийгдсэн байна гэх шүүмжлэлийг сонсож байсан удаатай. Энэхүү кинонд жүжигчин А.Ганчимэг нь хулгай хийн дүүгээ тэжээдэг Жоохноо гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн. Уншигч та бүхэн санаж буй биз ээ халтар нүүртэй охин дүүгийн хамтаар галт тэрэгнээс нүүрс хулгайлж байтал гэнэт вагон хөдөлж, гэртээ харанхуй болсон хойно арайхийж ирэн төмөр ванн дотор сууж уйлдаг...

Харин жүжигчин Д.Ганцэцэг хүүхнүүдийг биеийг үнэлүүлдэг эзэн эмэгтэйн дүрийг бүтээсэн. Тэгвэл энэ хоёр жүжигчин дараагийн кинондоо дүрээ сольж тоглосон бололтой.


Д.Ана