Рояаль Олон Улсын Дээд сургууль - Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургууль
2014/08/17
Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын Дээд сургууль нь IAO олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлд тэнцсэн Монголын анхны сургууль болсон юм.
Олон улсын чанарын баталгаажуулалтын магадлан итгэмжлэл олгодог, дэлхийн 180 гаруй шилдэг сургуулийг магадлан итгэмжилсэн IAO Олон улсын магадлан итгэмжлэл нь оноожуулах системийн дагуу Рояаль Академийг 1 жилийн хугацааны аттестатчлалын үр дүнд магадлан итгэмжлэлийн нийт оноог бүрэн цуглуулж магадлан итгэмжлэлд тэнцсэнийг гэрчилж “IAO accredited” сертификатыг гардуулснаар Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын дээд сургууль нь Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургууль болж чаджээ.
Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын үнэлгээний багийн гишүүн ноён Marc.A. Tasse олон улсын магадлан итгэмжлэл бүхий сертификатыг нэр хүндтэйгээр гардуулсан явдал бол Рояаль Олон Улсын Дээд сургууль төдийгүй Монголын оюутан залуучуудын хувьд томоохон нэр хүндийн асуудал байлаа.
Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага буюу IAO нь боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургууль, байгууллагад олон улсын чанарын баталгаажуулалтын магадлан итгэмжлэл олгодог бөгөөд дэлхийн 180 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тус байгууллага нь оноожуулах системийг ашиглан байгууллагуудыг Байгууллагын Удирдлага, Сургалтын үйл ажиллагаа болон Байгууллагын гүйцэтгэл гэсэн чиглэлүүдээр шалгаж итгэмжилдэг байна.
Рояаль Академийн хамт олон Монголын боловсролыг дэлхийн брэнд болгох чин хүсэл эрмэлзлэл дор боловсролын салбартаа анх удаагаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болж чадлаа.
Зочин · 2014/08/18