Дуучин А.Түмэн-өлзийгийн хайрт бүү атаарх
2014/08/17
Зохиолын дуучид дундаа мисс хэмээн танигдсан А.Түмэн-өлзийг та бүхэн таних биз ээ. Олны танил ганц бие бүсгүйчүүд хувийн амьдралаа олноос ихэд нууцалдаг. Харин тэрбээр эсрэгээрээ өөртэй нь уулзаж учрахыг санал болгосон эрхэмүүдийг "би өөрийнхөө төлөө биш бусад бүсгүйчүүдийн төлөө юм шүү" хэмээн зарлаад нэлээдгүй шуугианыг тариад авсан удаатай.
Мөн би ариун цагаан, үнэн шударгаар урлагт яваа. Хэзээ нэгэн цагт энэ нь үр шимээ өгнө. Би итгэдэг. Угаасаа үнэнээр яваа хүн буруутан болдог болсон цаг юм даа. Эмэгтэй хүнийг хайрладаг, хүндэлдэг Монгол эр хүнд би хайртай гэж тунхаглаж байсан дууч бүсгүй өөрийнхөө хайртай, өөрийг нь хүндэлдэг залуутайгаа учирсанаа зарласан.
Хосууд өдгөө хамтдаа амьдарч байгаа бөгөөд ойрын хугацаанд хүүхэдтэй болох төлөвлөсөн тухайгаа найзууддаа дуулгажээ.
Дуучин А.Түмэн-Өлзийг хайртайгаа хамтдаа авахуулсан зургийг нь харсан хэсэг нөхөд "худлаа шоу хийгээд л" хэмээв. Харин үүний хариуд "Амьдралаараа шоу хийлээ юу тэ одоо. Хүмүүс битгий ингэж цөөхүүлэх нээ байж атаарх. Доош нь хийх гэсэн ядсан ядарсан сэтгэлгээ битгий гаргаж бай. Сайхан сэтгэл, сайхан үг унагаснаар өөрт тань л сайхан бүхэн ирдэг юм" гэж Түмээ захилаа.
Хэсэгт нууцалсан байсан хайрынхаа зургийг олонд дэлгэлж, жаргалтай байгаагаа сүүлийн үед бүүр ихээр мэдрэх болсоноо олонд дуулгаж, фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгчдийн эгнээнд шилжжээ.
Д.Ана
Зочин · 2014/10/08
Vnenvv
Зочин · 2014/08/21
hoho hokshoo chi bvr utgaaraa onood bichchij neg laik bichchiiii
Зочин · 2014/08/20
энэ ч мунаг мулгуу 2 нь дэндсэн ухаан нь дутсан нөхөр харагдаж байна
Зочин · 2014/08/19
Сайхан сэтгэл, сайхан үг унагаснаар өөрт тань л сайхан бүхэн ирдэг юм гэсэн үг нь таалагдлаа
Зочин · 2014/08/18
Зочин · 2014/08/18