Хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Туяа. Тэрбээр анх "Х-Түц" продакшныхан санал тавьсны дагуу гэрээ байгуулж, ажлын гараагаа эхэлж байсан гэдэг.  Үүнээс хойш нэлээд хэдэн шоу үзүүлбэрийн тоглолтуудаас гадна "Миний хөрш чөтгөр",  "Цасан охин" зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон. Мөн "Сайтар эргэцүүл" тайзны бүтээлд хүч сориод үзсэн өсч яваа залуу жүжигчин. 

Дунд сургуульд байхдаа дээд ангийнхаа дизайнер эгчийнхээ гуйлтаар "Үнсгэлжин" наадамд оролцож, эхэлсэн гэдэг. Загвар өмсөгчийн дүр төрхтэйгээр ердөө 2-хон удаа тайзнаа гарч үзжээ.

Нэг хэсэг түүний нүцгэн зураг олны анхаарлын төвд байсан. Эрчүүдэд зориулсан "Play boy" сэтгүүлд 5 сая төгрөгөөр нүцгэн зургаа олонд дэлгэж орхисон. Олны нүдэнд үргэлж өртөж байдаг сайхан бүсгүй маань саяхан манай гэрэл зурагчны дуранд "үйлчин" бүсгүйн төрхтэй өртжээ. Тодруулбал, Х-Түц" продакшны намар цагийн цоо шинэхэн шоу тоглолтоо үзэгчиддээ хүргээд удаагүй байгаа билээ. "Амьдрал чиний төлөө" хэмээх тоглолтынхоо дундуур түүний бүснийх нь оёо нь ханзарсан байна. Харин жүжигчин бүсгүй шаггүй оёдолчин бүсгүй бололтой. Өөрөө бүсээ оёж буй агшин нь энэ аж.

Д.Ана