Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн орон зайгаа баттай эзэлсэн “Дижитал” хамтлаг 15 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэх гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү тоглолт ирэх есдүгээр сарын 5-ны өдөр тоглогдохоор товоо зарлалаа.  Тус тоглолтонд монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагууд, шинэ залуу үеийн хамтлагууд оролцох ажээ. Түүнчлэн тоглолтонд оролцох хамтлаг дуучдын дуунаас гадна "Дижитал" хамтлагийн шилдгийн шилдэг 20 дуу дуулагдах гэнэ. Ийнхүү тус хамтлагийнхан “UB Palace”-ийн “Open air”-т сүүлийн хэдэн жил тоглогдоогүй томоохон тоглолтыг тоглохоор зэхээд байна.

Дашрамд сонирхуулахад 15 жилийн ойн хүрээнд тус хамтлаг "Дижитал" нэртэй цомгоо сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байгаа юм. Тун удахгүй шинэхэн уран бүтээлүүдээрээ сонсогчдынхоо сонорыг мялаах нь.