Сүүлийн үед дуучин Б.Буянжаргал дуучин Д.Болдын “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дууг хулгайлсан гэх яриа гарсан. Тэгвэл энэ яриа нь 50 хувь үнэний ортой 50 хувийн худлаа гэнэ. Тодруулбал  Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэнийн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгэнд  Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, хөгжмийн зохиолч О.Эрдэнээ нар аялгуу хийсэн байдаг.  Гурван хөгжмийн зохиолчоор амилсан энэхүү уран бүтээлийг гурван өөр дуучин амьдруудсан байдаг.  Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хавар дуучин Б.Буянжаргал хөгжмийн зохиолч  О.Эрдэнээгийн 22 жилийн өмнө зохиосноор хувилбараар нь дуулж, дүрсжүүлсэн нь олон нийтэд хүрэхтэй зэрэгцэн ийм яриа гарсан байна.  

С.Цэлмэг