Нөхөр багын найзтай маань явалдаад байх юм
2014/08/22
Сайн байцгаана уу? та нараас зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 34 настай. Найз залуутайгаа 2 жил үерхэж байгаад жирэмсэн болсон. Одоо гурван сартай жирэмсэн. Бид хоёр тусдаа байр хөлсөлж амьдарч байгаа. Хамгийн аймшигтай нь би бүүр яахаа ч мэдэхгүй сонин байдалд орчихоод байна. Нөхрөө өчигдөр усанд орж байх хооронд нь утсыг нь сэмээрхэн үзсэн чинь миний багын найзтай бичсэн байсан. “Өчигдөр сайхан байсан шүү баярлалаа, надад ч гэсэн гоё байсан шүү” гэсэн яг юу гэж байгаа нь тодорхойгүй сонин агуулгатай смс байсан. Өнөөдөр 00 орохоор нь үзсэн чинь тэр смсээ устгачихсан байна лээ.
Тэгэхээр энэ хоёр эртнээс явдаг байсан юм болов уу? эсвэл уржигдар л нэг явсан юм болов уу? энийг нь мэдээгүй юм шиг өнгөрөх үү? Яах вэ? Одоохондоо юу ч болоогүй юм шиг л байна.