Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад хөл хорио тогтоогоод байна
2014/08/24
Өнөөдрийн байдлаар хүн, малын халдварт өвчин Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад гарч хөл хорио тогтоогоод байгаа. Тодруулбал,
Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Тариахтай” гэдэг газар “Гахайн сонгомол мялзан” ,
Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Номтын дэвсэг” гэдэг газар “Боом” ,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Хүрэн ширх” гэдэг газар “Галзуу” ,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Эх сараалж” гэдэг газар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдож сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.