Бусдын амь насыг санаатай хөнөөсөн этгээдэд 18 жилийн хорих ял оноолоо
2014/08/25
Өвөрхангай аймгийн харъяат Ө.Ваанчиг нь тус аймгийн Гучин –Ус сумын нутаг “Дэртийн товгор” гэх газар 2013 оны 10-р сарын 13-ны өдөр архидан согтуурсан үедээ иргэн Р.Өнөржаргалыг зодож 3-13 дугаар хавирга, өвчүүний хугарал, элэгний язрал болон биеийн хэсэгт олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Сум дундын 17-р шүүхээс 2014 оны 08-р сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Ө.Ваанчигийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцон 18 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Зочин · 2014/08/26
Altanhuutei ijilhen ***lagch yum bna, getel Altanhuud ni 3.5 jil yallaj orj irj bdag. Ene hun bol neg l udaa zodohdoo olon gemtel uchruulsan, harin Altanhuu bol olon udaa zodson bgaam da. mungutei l bol yaliigch zabshij boldog, mungutei l bol hergiinhee ul muriig ch arilgaj chaddag. Altanhuug olon jileer yallah heregtei. shorongiin atmanuud ni shuu****in yaliig guitseegeed uguh blgui de, uhsen 21 hen nastai ohin l hairan bna.
Зочин · 2014/08/26
Iim yumnyydiig shyyd tsaazlah heregteishdee. Hun bish mal l bgazdee yugii ni hairaldiin uheesei *****