Г.Сарангэрэл нарыг хар тамхи худалдан авсан гэх үндэслэлээр Дүүргийн эрүүгийн хэргийн 1-р шүүхээс ял аваад байгаа билээ. Г.Сарангэрэл нарын дөрвөн хүн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхэд хандаад байгаа. Давж заалдах өргөдлийг шүүгдэгч Х.Гэрэлээс бусад нь өгсөн.  Өнөөдрийн байдлаар  Г.Сарангэрэл, Х.Гэрэл нар хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм.

Г.Сарангэрэлийг шүүхээс  ял авах үедээ жирэмсэн байсан гэдгийг эх сурвалжууд батлаад байгаа.  Харин үүнийг шалгаж тогтоох эсэхэд ШШГЕГ-ын харъяа хорих ангийнхан хойрго хандаж байгаа бөгөөд энэ долоо хоногт Г.Сарангэрэлийг шинжилгээнд хамруулсан байна. Г.Сарангэрэлийн ерөнхий шинжилгээ тааруу гарсан болохоор хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.  

Энэ талаар  Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад: Миний үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн.  Ерөнхий шинжилгээ нь тааруу гарсан болохоор хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.  Эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн буруу эм тариа хэрэглэж урагт нөлөөлөх вий, зулбах вий гэж санаа зовж байна.  Одоогоор давж заалдах шатны шүүхийн тов гараагүй байгаа” гэдгийг хэлж байлаа.  

А.Баярмаа