Ханна Кэмбэль хэмээх энэ бүсгүй 2002 онд Иракт энхийг сахиулж байхдаа дэлбэрэлтэд өртөж гараа гэмтээж, хөлөө тайруулахын зэрэгцээ зүүн нүд нь юм харахаа болжээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр хэвлийдээ буудуулж, үтрээндээ хүртэл гэмтэл авч байсан ажээ. Бүсгүй гэмтлийнхээ улмаас 4 жилийг тэргэнцэр дээр сууж өнгөрөөсөн байна. Энэ нь бүсгүйг сэтгэл санааны гүн хямралд оруулахын зэрэгцээ таргалахад хүргэсэн байна. 

Улмаар өөрийгөө өөрчлөхөөр шийдэж бэлтгэл дасгал сургуулилт хийн, 52 000 паундыг гоо сайхны  хагалгаанд зарцуулж үзэсгэлэнт бүсгүй болжээ.