Зуны улирал хэдий дуусаж байгаа ч намрын налгар өдрүүд үргэлжилсээр байна. Та бүхэнд урам зориг авах, сайхан харагдах боломж байна. Энэ нь чөлөөт, спорт хэв шинжтэй залгаа бүхий хувцас буюу jumpsuit  юм. Jumpsuit- ийг коктэйль үдэшлэг, оройн хоол аль эсвэл агаар салхинд гарахдаа ч өмсөх боломжтой.

2014 оны загварын чиг хандлагт багтах Jumpsuit :

Оройн цагаар гарахдаа хар өнгөтөй  jumpsuit-ийг сонговол  танийг илүү нүд булаам харагдуулна. Үүн дээрээ содон чамин зүүлт чимэг зүүснээр таны хувцас альтернатив харагдахын зэрэгцээ таньд ч гэсэн хөгжилтэй байх болно.

Өөрт тохируулан сонгох:

Зөв өөрт тохирсон jumpsuit-ийг олохын тулд хамгийн гол нь өөрийнхөө биеийн галбирт тохируулах хэрэгтэй. Бүгд нэгэн адил задгай тул хамаагүй гээд авч болохгүй юм. Хэрвээ чи хөлөөрөө туранхай нэгэн бол хормой руугаа нарийханийг сонгох нь зүйтэй.  Хэрвээ өргөн өмдийг илүүд үздэг бол сул дөрвөлжин загварыг сонгоорой. Хамгийн гол нь өөрийн биеийн харьцаа галбирт тааруулан өмсвөл уг хувцас нь таныг хэзээд хаана ч сайхан харагдуулах юм.

 

Б.Мөнгөлжин