"Making the band" шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны хамтлаг "Anemone". Тус хамтлагийн ахлагч дуучин Жанна буюу Я.Баяржаргал өнгөрсөн хавар СУИС-ийн Эстрад дуулаачийн ангийг дүүргэсэн. Хонхны баярынхаа үеэр Ухнаа гуайн өвөр дээр эрхлэн сууж зургаа авахуулсан нь нэлээн их шүүмжлэл, дуулианыг дэгдээгээд авсан билээ.

Түүний дараагийн шуугиан нь өөрийн хагас нүцгэн зургаа цахим хуудаснаа оруулсан явдал. Төрж өссөн Увс нутагтаа сэтгэл тэнгэр сайхан амраад ирсэн аж. Тэрбээр зөвхөн сайн сайхныг дуулах дуртай нэгэн. Celine Dion, Nicolе шүтдэг. 

Уншигч та бүхэн түүнийг үргэлж будагтай төрхийг харж байсан биз ээ. Тэгвэл энэ удаад түүний нүүрээ будаагүй дүр зургийг сонирхуулж байна. 

Д.Ана