Жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаярыг уншигч та бүхэн андахгүй ээ. Түүний тоглосон киног үзээд инээхгүй байна гэж бараг л үгүй. Сэргэлэн, цовоо дүр төрхийг бүтээж явдаг цоглог залуу. 

Тэрбээр шинэхэн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Сүүлийн хэдэн өдөр түүнтэй "Халат" өмссөн явахад нь олонтаа таарсан. Өнөөх цоглог, зальтай, сэргэлэн дүрээ бүтээж яваа нь тодорхой. Түүнийг харсан хүн болгон л "өө жүжигчин Цоомоо байна инээдтэй юм бэ, нүцгэн халатаа өмссөн юм байх даа" хэмээн дуу алдаж байсан юм. 

Өнөөдөр цахим хуудаснаа эхнэр минь амьтан тэжээмээр байна гээд байхаар нь "Арабын шэйх шиг л Шонхор аваад өгчлөө" гэжээ. Түүнийг найзууд нь эмэгтэй хүнд шонхор авч өгөөд байхдаа яадаг байна аа. Хууль зөрчсөн байна шүү хэмээхэд "би хууль зөрчөөгүй ээ Араб найзаасаа авсан" гэж хариулсан юм. 

Харин түүнийг эхнэрийнхээ хүссэнийг авч өгдөг сайн залуу байна гэж эмэгтэйчүүд нь магтаж байна шүү.

Д.Ана