Улаанбаатарт 12-14 градус дулаан байна
2014/09/05
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод монголын тал нутгаар 26-31 градус, баруун зүгийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө сэрүүсч 12-14 градус дулаан байна.