Аргын тооллын есдүгээр сарын 06. Санчир гараг. Билгийн тооллын 12. Булаагч одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 06.25 цагт мандан 19.28 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, лус тахих, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.