Загвар өмсөгч Мисс Ч.Содтуяагийн экс нөхөр  А.Чингүүн хуримаа хийжээ. Тэрбээр "UBS" телевизийн хөтлөгчөөр олонд танигдсан Н.Ундралыг дараагийн амрагаар сонгосон.

“Их засаг” их сургуулийн захирал H.Ням-Осорын ганц охин Ундралын дүр төрхийг булчиндаа шивүүлж, өөрийнхөө гангарааны нэг хэсэг болгоод авсан. А.Чингүүн шивээснийхээ талаар "“Миний хайр надтай үргэлж хамт байдаг” гэх утгыг илэрхийлдэг гэж ойр дотныхондоо гайхуулж явсан удаатай.  Тэгвэл хосууд өдгөө гал голомтоо бадраажээ. Энэ тухай А.Чингүүний найз цахим хуудсандаа "Хоёр найздаа аз жаргал хүсье" хэмээн цахим ертөнцөөр тэднийг хуримаа хийснийг мэдэгдлээ. 

Д.Ана