Сайн байна уу. Би өөртөө тулгараад байгаа зүйлээ хуваалцахаар мөн та бүгдээс тусламж, зөвлөгөө авахыг маш их хүсч байна. Тиймээс энэхүү захиаг бичлээ. Би одоо 29-настай 2 хүүхэдтэй. Би анхны хүүхдээ төрүүлэхээр ажлаасаа жирэмсний амралтаа авсан. Орой хүнтэй танилцаж уулзаж байгаад л жирэмсэн болсон. Тэгээд хэлтэл 2-улаа болж бүтнэ хүүхдээ гаргая гэж хэлсэн би ч гэрийнхэнтэйн танилцаж хамт тэдний амьдрах болсон. Тэгээд удалгүй түүний ээж бид 2-ын амьдралын асуудалд маш их оролцож эхэлсэн. Тусдаа байр аваад гарья гэсэн чинь мөнгө төгрөггүй яах гээд байгаам эндэээ бай, намайг ажилдаа орж зээл авья гэхээр би хүүхдүүдийг чинь харж өгч чадахгүй гээд л хэрүүл үүснэ. Нөхөр цалин бага ажил хийдэг цалингаа ээждээ өгчихдөг. харин би ажилдаа орчихвол овоо хэдийг авна байрны зээлд хангалттай хүрчихнэ. Ингэж явган хэрүүлтэй байсаар би гэж хүн гэрийн буг боллоо. Гэтэл саяхан нөхөр амралтаа аваад ядраад байна сувилалд явлаа гээд ганцаараа яваад өгөв. Тэгсэн нэг л сонин санагдаад тэр өөр хүнтэй хамт явсан байна. Сая л тэрийг нь мэдлээ өмнө нь бас тэгж явж байгаад улаан цагаан баригдсан. Би ээжид нь зураг энэ тэрийн баримтжуулаад үзүүлсэн чинь ээж нь юу гэсэн гээч аймаар чи л өөдтэй байж чадаагүй болохоор ингэж яваа биз гээд хүүгээ өмөөрсөн. Саяны явдлыг бас мэдчихээд байхад нөхөр намайг одоо зайл гээд хөөгөөд байна. Би яавал дээр вэ????