Би өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэж хэлэхгүй, өмөөрөхгүй гэж хэдхэн хоногийн өмнө та бүгдээс тусламж хүсээд захиа бичиж байсан эмэгтэй байна.

Эхнэртэй залуутай амрагийн харилцаа тогтоосон өөдгүй муухайгаараа олон дуудуулжээ. Гэхдээ би чин сэтгэлээсээ надад зөвлөгөө өгсөн хүмүүст баярлалаа. Би тэр залуутай уулзаж би адилха эх хүн, эмэгтэй хүн энэ харьцааг цааш нь үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Ахиж надтай битгий энэ талаар яриарай. Зөвхөн ажлын шугамаар ярилцах зүйлээ ярьж байвал сайн байна гэдгийг хэлээд салсан. Тэгсэн шөнө надруу халамцуу залгаад "би чамайг мартаж чадахгүй. би эхнэрээсээ сална" гээд л яриад байх юм. Би согтуу хүнтэй юугаа ярихав дээ гээд утсаа салгаад унтаад өгсөн. Тэгээд түүн лүү залгаад надруу тийм янзаар ахиж ярьвал эхнэрт чинь хэлнэ гэсэн чинь утсаа тасалсан. Түүнээс хойш овоо таг байна. Олны хүч оломгүй далай гэж та нарт баярлалаа. Ахиж алдахгүй энэ чигээрээ явна аа.