Би та бүгдээс нэг зүйл асууя. Нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Бид 2 хүүхэдтэй. Миний араас гүйсээр би дасаж дурлана гэгчээр юм болж болж бид үерхэж эхэлсэн. Нэлээд хэдэн жил үерхэж байгаад хүүхэдтэй болж хуримаа хийсэн. Гэтэл хуримааа хийснээс хойш удалгүй салсан. Бараг үерхсэн хугацаа маань олон жил хурим хийгээд бараг ойн дээрээ салсан гэхэд болно. Намайг тэр ажил хийлгэх дургүй. харин өөрөө тийм  ч их мөнгө олдоггүй юм. Тэгсэн хэрнээ намайг гэртээ хүүхдээ харж бай гээд байдгаас нь би зөрүүдэлдэг. Яах гэж би аав, ээжийгээ зовоон байж сургуулиа төгссөн байж таарах уу, энэ л мэргэжлээрээ амжилтанд хүрээд цойлдоггүй юм аа гэхэд ядаж хөлсөө дуслуулж хөдөлмөрсөн мөнгөөрөө өөртөө болоод хүүхэддээ ар гэрийнхэндээ ганц хоёр зүйл авч өгөх тэр сайхан мэдрэмжийг авах гоё шүү дээ. Нэг их биш ч жоохон зүйл өгөхөд аав ээжминь баярладаг улс уу даа. Харин ажилгүй үед би орлогоггүй болж нөхрийн цалинг 3биедээ хүргэх гэж бөөн асуудал болдог. Тэгээд л гэртээ байхаар бухимдаж хэрүүл өдөж өөрийнхөө хүссэн зүйлийг хийж авч чадахгүй байгаадаа дургүй хүрч нэг л өдөр бид 2 салах дээрээ тулж хоёр тийш болсон. Салаад 2 жил болох гэж байна. Одоо харин нөхөр маань эргэж нийлье гэх юм. Даанч ахиад л намайг ажлаас минь гаргана гэх нь надад аймшигтай санагдаж байна. Энэ хугацаанд түүнийг санаж, хүүхдээ элэг бүтэн байлгаж чадахгүй байгаадаа өөрийгөө зөндөө зүхсэн. Харин эргээд нийлэх гэхээр заавал би гэрийн мухар сахина энэ нь таалагдахгүй юм. Яаж ч хэлж яриад нэмэргүй байна аа. Одоо хийж байгаа ажлаасаа гарвал миний каррер дууслаа л гэсэн үг. Ахиж энэ сайхан ажлын амжилт цаашаа үргэлжлэхгүй байх. Би яавал дээр вэ?