Өнгөрсөн сард улс төрийнхний дунд олон арван үйл явдал болсон бөгөөд үүнээс Ардчилсан намынхан түлхүү сенсаацийн эзэн байлаа. Алтан гадас фракцийн зарим гишүүд Ерөнхий сайдтай хамт ууланд төөрсөн зэрэг зүйлсийг дурьдаж болно.

Харин томоохон үйл явдал нь гадаадын банкинд нууц данстай С.Баярцогтын шуугиан хамгийн том байсан.

Идэр залуу насандаа хэсэг нөхдийн хамт бизнес эрхлэхээр Швейцарийн банкинд данс нээснээ мартаж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй алдаагаа ухамсарлан УИХ-ын дэд даргын ажлаа хүлээлгэн өгөхөд харамсах зүйлгүй хэмээн тайлбар хийж байсан. Нэгэнт олон улсын сайтуудаар илчлэгдсэн мэдээллийг тэрээр няцаагаад ч нэмэргүй учир тэгж хэлэхээс өөр арга байгаагүй байх.

Түүний энэ хэргээр Ардчилсан намынхан туг барьж, Ерөнхий сайд Алтанхуягийг албанаас нь буулгуулалгүй авч үлдсэн ч гэх ам яриа гарч байлаа. Энэ мэт яриа салхи шиг тарж байсан ч одоо Баярцогт гэх эрхэм УИХ-ын дэд даргын албаа өгөөд сураг тасрав.

Харин шуугиант мэдээллийн үеэр Баярцогт хэвлэл мэдээллийнхэнтэй хаалтын гэрээ байгуулж байна гэсэн шуум яриа ч энд тэндгүй гарч байсан бөгөөд Босоо Ганбаа буюу УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан энэ талаар дурьдаад авав.

Баярцогт энэ шуугиан гарах үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулснаар түүний талаар мэдээлэл нам жим болчлоо гэж Ганбаатар гишүүний хэлсэн үг ч ортой бололтой. Учир нь нууц дансаараа бадар барьж, УИХ-ын дэд даргын албаа өгснөөс хойш Баярцогт гишүүн усанд хаясан чулуу шиг алга болов.

Олон улсын хурал цуглаан гээд бага үгүй олон зүйл саяхан болоод өнгөрлөө. Харин Ардчилсан намын лидерүүдийн дунд Баярцогт гишүүн харагдахаа болив. Үнэхээр хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ байгуулан асуудал намжитал хэл амнаас хол байхыг хүссэн юм болов уу.

Шулууханаар хэлэхэд Хэвлэл мэдээллийнхэний амыг барьсан, Нууц дансаа ард түмэндээ илчилсэн УИХ-ын дэд дарга асан Баярцогт эрхэм одоо хаана юу хийж явааг мэдэх хүн байна уу та минь ээ ... Сураг гарвал шуудхан нэг хэл дуулгаарай манайхаан ...

 

Мань эрийн мапаан үүгээр дуусаагүй бөгөөд банкны мэдээлэл зэрэг баримт дээр нь Хятадын гэсэн тодотгол тавин улам ч сонирхолтой болгосон билээ.

 

 

С.Отгон