О.Бурмаа ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ
2014/09/11
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн Ташкентад үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг жингийн барилдаан болсон бөгөөд
75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө Колумбийн бөх А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-с хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм. Өөрөөр хэлбэл Монголын эмэгтэйчүүдийн энэ тэмцээнээс хүртэж буй хоёр дахь медалийг эх орондоо авчирч байгаа юм.
Э.Мөнгөн






Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн Ташкентад үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг жингийн барилдаан болсон бөгөөд

Zochin · 2014/09/12
Battsetseg hojigdloo.
Зочин · 2014/09/12
Баяр хүргье