Ерөнхий сайд асанМҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа.

-Эдийн засаг хүндэрлээ гэдэг яриа үүссэнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөөӨнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-2012-2013 онд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд багтаж байсан.2014 онд Монголын эдийн засгийн өсөлт 9.5 хувь болно гэж Дэлхийн банк үзэж байна. Эдийн засгийн ийм өсөлтөд атаархах дэлхийн олон орон бий шүү. Гэтэл монголчууд өөрсдөө эдийн засаг хүндэрлээ гээд байдаг. Ингэж ярих үндэс бий. Нэгдүгээрт үнэ, инфляци өссөн. Энэ нь дотроо хэд хэдэн шалтгаантай.

Бид экспортыг бус импортыг хөхиүлдэг бодлоготой яваад байна уу даа. Уул уурхайгаас олсон хэдэн валютаа төгрөгийн ханшийг тогтворжуулах нэрийн дор хямдхан зарж дуусгадаг. Чингэс бондоо төгрөгт хөрвүүлээд ханшаа барьж байгаа мэт боловч эдийн засгийн өрсөлдөх чадвараа унагааж байна. Энэ бол Засгийн газарт гэхээсээ илүүтэй, Монголбанк, УИХ-д хамаарах мөнгөний бодлогын алдаатай холбоотой юм. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан. Дагаад баахан хүн ажил амьдралгүй болсон.Лицензүүдийг цуцлаад, геологи хайгуулын ажлыг зогсоогоод, Оюу Толгой, Тавантолгойг гацаагаад, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөчихвөл цэнгэлийн манлайд хүрэх юм шиг бид бүгдээрээ бодсон юм чинь аргагүй шүү дээ. Уг нь гадаадын хөрөнгө оруулалт нь Чингэс бондоос, Чингэс бонд нь Самурай бондоос хамаагүй дээр байсан юм. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт хойч үед маань өр болдоггүй.Бонд бол өрийн бичиг. Мэдэхгүй, чадахгүйн төлөө бид төлбөрөө амьдралаараа төлөөд явж байна. Үүнийгээ эдийн засгийн хүндрэл гээд байгаа. Төлбөргүйгээр сурахгүй юм шиг байна. Монголчууд ухаарч байна, сурч байна гэсэн бодлоор өөрийгөө тэтгэж байна. Тэнгэрийн хүмүүс гэж өөрсдийгөө өргөмжлөөд тансаглалд умбаж байснаас хямарч зовж хэрсүүжсэн нь дээр биз дээ.

Ийм байх нь Монголын ирээдүйд хэрэгтэй. Хүндрэл бэрхшээл дааж давахгүй зүйл биш. Монголчууд бидний сэтгэлийн тэнхээ л мэднэ. нэг үеэ бодвол монголчууд олон юм хийдэг болсон. Байшин барилга хурдан барьдаг болж.Зам гүүр бас л барьж чаддаг болж байна. ойр зуурын юмыг монголчууд өөрсдөө хийдэг болсон. Би бол Монгол урагш ахиж байгаа гэж бодож байгаа. Харин мега төсөл болон үйлдвэржилтийн том бодлогыг дөнгөж л эхэлж байгаа учир алдаж онох явдал байна.

Ер нь Дэлхийн эдийн засгийн байдал бүхэлдээ тогтворгүй, шинэ төлөв байдал руу шилжиж байна. Бүс нутгийн интеграци хүчтэй болж байна. Үйл явц хүйтэн, халуун дайн тулаан, мөргөлдөөн дундуур өрнөх нь ойлгомжтой болж байна. энэ нөхцөлд цаг хугацаатай уралдах явдал илүү чухал болж байна гэмээр.Монголчууд бид чадна. Би өөдрөг үзэлтэй хүн.

-Засгийн газар өрийн хязгаарыг нэмэгдүүлэх нь Монголын хөгжлийн баталгаа гэж үзээд байна л даа?

-эдийн засгийн өсөлт тэлэлтэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. эдийн засаг өсөх хэмжээгээр зээл авах бололцоо нэмэгдэнэ. том эдийн засагтай болбол том өр тавьж болно. Хөдөлшгүй нэг тоо тавьчихаад яриад байх нь тийм ч зохистой биш.

-Засгийн газар одоо явуулж байгаа бодлогоо эдийн засгийг зөв голдрилд нь оруулах арга хэмжээ авч байна гэж хэлээд байна л даа?

-засгийн газрын бодлого хэн нэгэн хүний хүсэлд нийцнэ гэж байхгүй. эхэндээ бүгдийнх нь сэтгэлд хүрэх гэж ажиллаад байх шиг байсан. Буруу зөвийг холино, сайн мууг хутгана. Бүгдтэй нь Ерөнхий сайд цаг гаргаж ярилцана. Ийм маягаар нэлээд цаг алдах шиг болсон.одоо хоёр жилийн дараа дүр зураг өөр болж байна. Хийх ёстой юмаа хийж, хийх ёсгүй юмаа цавчих ёстой гэдэг талаар нэг ёсны нийгмийн зөвшилцөлд хүрэв бололтой гэж бодож байна. Бодлогын хувьд цэгцрэх шатандаа орж байна уу даа гэж бодож байна.Ялангуяа "эзэн-100" гэдэг хөтөлбөр засгийн газрын бодлогыг цэгцлэхэд ихэд тустай болсон гэж бодож байгаа. тийм ч учраас засгийн газарт, нэн ялангуяа Ерөнхий сайд алтанхуягт би хувьдаа том итгэл найдлага тавьж байгаа.

-"Эзэн-100" хөтөлбөрийг нь сөрөг хүчин хангалтгүй гэж дүгнээд байгааТэгвэл та юу гэж бодож байна вэ?

-Шүүмжлэл хэзээ ч байх байлгүй дээ. Харин сөрөг хүчин гэгдэж байгаа Ма н энэ засгийн газарт үйл ажиллагааны өргөн бололцоо өгөөд байгааг харахгүй өнгөрч болохгүй. төрийг олон жил авч явсан нам ийм л байх ёстой гэж бодож байна. Бидний хувьд “эзэн 100” хөтөлбөр төр, засгийн эдийн засгийн бодлогыг цэгцрүүлэхэд их чухал үүрэг рольтой байлаа гэж бодож байна. энэ асуудлынхаа хүрээнд хөрш орнуудын маань тэргүүнүүд Монголд айлчиллаа. Дам сонсох нь ээ Ерөнхийлөгч элбэгдорж чухал чухал баримт бичгүүдийн боловсруулалтад гар бие оролцсон. Чаддаггүй, мэддэггүй сайдуудын чихийг халууцуулан байж бодлогыг төлөвшүүлж өглөө. ажиллах л хэрэгтэй байна.

-УИХ-аас хэд хэдэн хууль баталлааХөрөнгө оруулалтын тухайАшигт малтмалын тухайАлтны ил тод байдлыг бүрдүүлэх гээд лҮр ашгийг нь та юу гэж харж байна.

-сингапурын Ерөнхий сайд асан Ли Кван Ю “From third to First” номондоо энэ орны хөгжлийн түлхүүрийг хэлж өгсөн байдаг. тэр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах явдал юм гэнэ. Манайх хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдсэн орон бололтой юм. Шинэ тутам ардчилагдаж байгаа Мьянмарт зах зээлийн эдийн засгийн хичээл зааж байгаа синга багш нар “Монгол шиг байж болохгүй” шүү гэж байна гэсэн. Бид ч дэлхийн сурах бичигт муу үлгэр загвар болсон байна. Хөрөнгө оруулалтын сайн хууль гаргах хэрэгтэй. Тэглээ гээд хөрөнгө оруулалт буцаад ирэхгүй. Итгэл бий болгоно гэдэг цаг авсан, нөр их ажиллагаа шаардсан ажил. тэвчээр зааж ажиллах хэрэгтэй. Яг ийм цаг үе дээр бид үймж засаг төрд тогтворгүй зан гаргавал ёстой засахын аргагүй нүгэл болно.

-Гэтэл энэ үед Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийнэ гээд зарлачихлааТүүний хийх сэлгээ ямар хэлбэрээр явах байх гэж бодож байна...

-Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.тэр хүний шийдэх асуудлын талаар бид цэц уралдуулаад хэрэггүй.

-Ер нь бол Засгийн газрыг огцруулах тухай яриа мөнхөд дагаж байнаЗасаг муусайд нар нь тааруу ажиллаж байгаа учраас өөрчилжшинэчлэх л гарц үлдлээ гэх юмТанд тэгж харагдаж байна уу?

-надад муу хэлэх сайд алга. засгийн газар эхэн үедээ зөв бурууг холих, сайн мууг хутгах хэлбэртэй бодлого явуулж байсан гэдгийг түрүүнд хэлсэн. сайдууд яг тэгж л ажилласан. одоо бодлогоо цэгцлэх хэмжээгээр зарим нэг өөрчлөлт хийе гэж байгаа бололтой. энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Бид ухаантай хүн болж элдэв маргаан дэгдээх хэрэггүй гэсэн байр суурьтай байна. алтанхуяг сайдад илүү харагдаж байгаа. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авъя гэж байгаа шигээ монголчууд өөрийнхөө засаг төрийн тэргүүнд итгэдэг байх хэрэгтэй. элбэгдорж Ерөнхийлөгч, алтанхуяг Ерөнхий сайд Монголын түүхэн эгзэгтэй мөчид амь нэгтэй явж байгаа нь ардчиллын хувь заяа гэж бодож байна.

-АН-ынхан дотроо хуваагдажШонхор фракц нь МАН-тай хүч хавсарчзасгаа авах гэсэн санаархал байсан учраас Ерөнхий сайд түрүүлж сэлгээ хийх тухай мэдэгдэл хийсэн ч байж болохТа ямар бодолтой байна...

-Би тэгж бодохгүй байна.Ман-д, ан-д ямар ч улс төрийн ашиггүй хувилбарууд. улс орны хувьд бүр ч ашиггүй. ан, Ма н дотроо зөрчилтэй ч улс төрийн нам. Нийтлэг эрх ашгаа бодох байлгүй дээ.

-Тэр нийтлэг эрх ашиг нь юу гэж...

-аль ч нам, ямар ч улстөрч өөр хоорондоо тэмцэлдэж байхдаа бидний дунд нэг эх орон байгаа гэж бодно биз дээ. Хэрүүл маргаан нь хэмжээ хязгаартай, Монгол төр гэсэн нэг хайрцганд байгаагаа мэдрэх явдал чухал. Монгол төрийг ардчилсан хэм хэмжээгээр хүчирхэгжүүлэх замаар бидний монголчууд ирээдүйгээ баталгаажуулна. төрийн доройтлоор Монголын тусгаар тогтнол хэврэгшинэ. Үүнийг нийтлэг эрх ашиг гэж бодоод байгаа.

-Бондын мөнгөөр зам тавьжүр ашиггүй гэдэг дүгнэлттэй та санал нийлж байгаа юу?

-Ярьж чамбайруулах асуудлууд байгаа байхаа.гэхдээ дүгнэлт хийх цаг болоогүй. эдийн засгийн өсөлтийг “үржүүлэгч” хүчин зүйл гэж байдаг. зам тийм хүчин зүйлд орох байх. зам тавих явдал чухал. Ямар ч байсан хоосон хөрөнгө оруулалт гэж бодож болохгүй. Чингэс бондын мөнгөөр олон арван хүлэмжийн аж ахуй барьж байгаа. нарийн ногоогоо монголчууд өөрсдөө шийддэг болно гэдэг юугаар ч хэмжихийн аргагүй. Том мега төсөл дээр мэр сэр алдаа гарч байгаа харагдана. Өндөр төлбөртэй суралцах юм шиг байна

-Хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь Оюу толгойТаван толгойгоос хамааралтай байх шиг байнаЗасгийн газар ч энэ төслүүдийг гацаанаас гаргана гээд зарлаад эхэллээЭнэ тал дээр юу хэлэх вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид Оюу толгой болон Тавантолгой төслийг ажиглан харж байгаа. Олон жилийн өмнө номын дуу сонсож байхад гадаадын хөрөнгө оруулагчид “галуун цуваа” мэтээр явдаг гэж байсныг санаж байна. Эхний хөрөнгө оруулагчид чигээ өөрчилбөл тэр цуваа бүхлээрээ чигээ өөрчилнө. Ялангуяа Оюу толгойн гадаадын хөрөнгө оруулагчид монголчууд бидний стратеги түншлэгч мөн гэдгийг ойлгох шаардлагатай. Галуун цувааны эхний галуу л гэсэн үг. Монголчууд болон Оюу толгойн хөрөнгө оруулагчид бид биедээ шинэ байсан. Туршлагагүй байсан. Бид ч алдсан, тэд ч алдсан. Гэвч зөв буруу нь хамаагүй гэрээ байгуулаад нэг завин дээр, нэг галт тэргэнд, нэг онгоцонд суусан. Өчнөөн олон тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орох эхлэл ингэж тавигдсан. Төд удалгүй дэлхийн эдийн засгийн хямрал, зах зээлийн үнийн уналт биднийг “шалгасан”. Асуудлаа харилцан ярилцаад харилцан ашигтай байх хувилбараар Монгол Улс, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчид хурдан ажлаа явуулах ёстой байтал өөр хоорондоо маргаан дэгдээж цаг алдав. Оюу толгойн хөрөнгө оруулагчид бидний хувьд стратегийн хөрөнгө оруулагч гэдгээ умартаад байх шиг байна. Монголын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч нартайгаа ойрын үед асуудлаа цэгцэлж эдийн засагт шинэ хуудас нээе гэж байгааг талархан хүлээж авч байна. “Баахан ярилаа. Маргалдлаа. Одоо боллоо. Ажил хийх цаг болсон” гэж Монголын Засгийн газар, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчид ярьж байгаад хөндлөнгөөс бид битгий садаа хий. Энэ бол бидэнд, тэдэнд ашигтайгаас гадна хөрөнгө оруулагчдад хамгийн сайн дохио болох нь гарцаагүй. Оюу толгойн төслийн амжилтаас миний хариуцаж байгаа Тавантолгойн цахилгаан станцын хувь заяа бас хамаарч байгаа. Оюу толгой цахилгаан худалдан авч байж гэмээнэ Цахилгаан станцын төсөл бизнес утгатай болно. Цахилгаан станц баригдвал Тавантолгойн нүүрсний орд, бусад уул уурхай хөгжиж эхэлнэ. Өмнийн бүс үнэтэй болно. Монгол хүчтэй болно. Бүгд өөр хоорондоо уялдаатай. Ажиглаад байхад бидэнд “мега төсөл” гэдэг ухааныг ойлгоогүйгээс алдаа гараад байх шиг санагдаад байгаа. Энэ талаар хожим дэлгэрэнгүй ярья. Нэг л жишээ хэлэхэд юуг юугаар буюу trade-off гэдэг ойлголтыг бид маруухан мэдээд байх шиг. Жижиг маргаан дунд том асуудлаа орхигдуулахыг хэлээд байгаа юм.

-Та Н.Энхбаяр даргатай уулзсан байна лээ. 2012 онд таны хэвлэлд ярьснаас үүдэжта хоёрын харилцаа муудажбүр уулзалдахгүй байх хэмжээнд хүрсэн гэж ойлгож байлаа?

-Саяхан Сөүл хотод байхдаа очиж уулзсан. Монгол төрийн тэргүүн байсан хүн. Миний хувьд хэзээ ч хүндэтгэл үзүүлэх ёстой хүн. Үе үеийн Ерөнхийлөгчид ханддаг миний хандлага ийм. Энэ бол миний номлоод байдаг Монгол төрийн төлөө гэдэг үндэсний үзэлтэй ч холбоотой. Өмнөхөө муулж өнөөг үгүйсгэж ирээдүйд хүрч болохгүй гэдэг зарчимтай бас холбоотой. Өөр хооронд нь муудалцуулахыг зөвхөн гадныхан харийнхан хүсдэг байх шүү.

-Та хоёрын хооронд ямар яриа өрнөв гэдэг нь мэдээж хүмүүст сонирхолтойӨнөөгийн улс төрийн нөхцөл байдагцаашид хэрхэх тухаймагадгүй 2016 оны сонгуульд яах талаараа ярилцсан байх гэж бодож байна?

-Ярьсан ярьсан. Сэдэв үлдээхгүй олон асуудал ярьсан. 2016 оны сонгуулийн тухай ч ярьсан. Юу ярьсан нь бидний хооронд үлдэг. Цаг нь болоогүй.

-Н.Энхбаяр дарга хэзээ ирнэ гэж байна...

-Хэлж мэдэхгүй юм.Эмчилгээний хажуугаар Монголдоо ойр ойрхон очиж байвал олон түмэн таныг зөв ойлгох байх даа. Байхгүй хооронд чинь муулаад танай намынхан таг суугаад хэцүү л юм байна гээд хэлчихсэн. Тэгж байна уу гээд л байна лээ.Мэдэж байгаа байх аа.

-Түүнийг Монголд ирэхээр баривчлах нь тодорхой болчихсон гэдэг асуудал босоод байх шиг байнаҮнэхээр тийм бол та юу хэлэх вэ?

-Хар хэл ам байлгүй дээ.

-Ингэхэд та түүнтэй авахуулсан зураг дээрээ хүзүүндээ хамгаалалттай байсанЯасан юм бэ?

-Компьютерийн ард хэрээ мэдэхгүй тонгойж суусны гай болж хүзүүний бүх жийргэвчүүд нь мулт. Бусдыг тийм битгий болчихоосой гээд өвчний түүхээ найз нөхдүүддээ яримтгай болчихсон байгаа. Анхаарал тавьж асуусанд баярлалаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ