МАХН 2016 оноос хойш АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, алсдаа нэгдэхээр ярьж эхэлжээ
2014/09/14
МАХН-ын ирээдүй тун бүрхэг болж ирэв. Тэд 2012 онд Н.Энхбаярын ачаар УИХ-д 11 суудал авчихсан. Хэний ч санаанд оромгүй амжилтыг үзүүлсэн билээ. Тийм учраас Ц.Нямдорж тэднийг “Н.Энхбаярын бор оймсонд хавчуулагдаад ороод ирсэн” гэж зүйрлэсэн удаатай. Өөрөөр хэлбэл манай одоогийн сонгуулийн хуулийн цоорхой хороон дарга хийж байгаад халагдсан хүн УИХ-ын гишүүн болоод хойморт гараад суучихсан боломжийг нээсэн билээ. Ганц хүний нөлөөгөөр УИХ-д сууж хоёр том намын дунд чадварлаг тоглолт үзүүлэн Засгийн хамтрагч болсон МАХН-ынхан өнгөрсөн хавраас цаашдынхаа хувь заяанд ихээхэн санаа зовох болжээ.
Учир нь тэд Н.Энхбаяргүйгээр их улс төрд хаашаа ч явж чадахгүй гэдгээ сайтар ойлгож байгаа. Тэгээд ч Н.Энхбаяр хэсэгтээ гадаадад эмчлүүлж, цаашдаа ч их улс төрөөс хөндийрэх тухайгаа намынхандаа тайлбарлажээ. Хэрэв Н.Энхбаяр улс төрөөс алхам алхмаар холдсоор байвал МАХН-ынхан бас л алхам алхмаар улс төрөөс арчигдана гэсэн үг л дээ. Нөхцөл байдал ингэж үргэлжлэх учир МАХН-ынхан гарц хайжээ. Тэдний өмнө гурван зам бий. Нэгд МАН-тайгаа учраа олох. Хоёрт одоогийн хамтрагч АН-тайгаа нэгдэх. Гуравт дангаараа улс төрд явах. Эдгээрээс хамгийн муу хувилбар бол гуравдахь нь юм. Тэд МАХН гэдэг нэрээрээ дангаараа 2016 оны сонгуульд оролцоход л бараг арчигдана. Тэгээд л дуусаа. Иймээс МАХН-ын голлох удирдлагууд хоёр дахь замыг сонгожээ. Уг нь олон нийт ч, МАН-ын удирдлага гишүүд ч МАХН-тай нэгдэх хүсэлтэй. Харин МАХН-ынхан тэдний хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл АН-тай ойр байх нь ирээдүйд хэрэгтэй гэж МАХН-ынхан үзжээ. Ингээд АН-тай алсдаа хамтран ажиллах гэрээ байгуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай нилээд хэдэн удаа ярилцжээ. Засгийн тэргүүн хамтрагчаа үргээчихгүйн тулд “за” гэдгээр аргалсаар иржээ.
Учир нь өнгөрсөн хавар МАХН болон АН-ын нууц гэрээ гэгч хэвлэлээр гарч багагүй дуулиан дэгдээсэн. Тэгэхэд хүмүүс энэ гэрээний учрыг сайн ойлгоогүй юм. Хүмүүс байтугай намынх нь гишүүд, МАН-ын туршлагатай улс төрчид юу болоод байгааг ухаж дүгнээгүй. Зарим нэгэн ажигч хүмүүс “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орохын тулд хоёр жилийн өмнө АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгтэл дахиад юун нууц гэрээ гараад ирэв ээ гэж гайхаж байгаад орхичихсон юм.
Гэтэл уг гэрээ үнэхээр ноцтой асуудлыг хөндөж байжээ. Хүмүүсийн учрыг олоогүй уг нууц гэх гэрээгээр дамжуулан МАХН-ынхан 2016 оноос хойш АН-тай хамтран ажиллахаар тохиролцох гэж оролджээ. Өөрөөр хэлбэл МАХН-ынхан 2016 он хүртэл бид хамтран ажиллана. Цаашид ч гэсэн танай намтай хамтран ажилламаар байна. Бидэнд урт удаан хугацааны хамтын ажиллагаа хэрэгтэй гэж ярьсан сураг гарлаа. Харин АН-ынхан 2016 оноос хойш хамтран ажиллана гэдэгт нилээд цааргалж ханджээ. 2016 онд нам яагаа ч билээ. Хэрэв 2016 онд МАХН-тай эвсэж сонгуульд оролцьё гэвэл намын гишүүд зөвшөөрөх үү? намд ашигтай хувилбар мөн үү? МАХН-д хол замд хэрэг болох хүчтэй лидер олон бий юу? гэх мэт олон асуудлыг эргэцүүлэн бодох хэрэгцээ шаардлага гарчээ. Тийм ч учраас АН-ын удирдлагуудын зүгээс МАХН-ын нууц гэрээ гэгчийг ил болгосон байх магадлалтай юм. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “2012 оны сонгуулиар бид хамтран ажиллах гэрээ байгуулчихсан. Түүнээс тусдаа гэрээ байгуулах ямар шаардлага байна аа. Харин 2016 оноос хойш хийх гэрээнийхээ асуудлыг ярья гэдэг саналыг Шударга ёс эвсэлийнхэн тавьдаг” гэж хамтрагчийнхаа нууцыг дэлгэсэн юм. Эндээс дүгнэж үзвэл АН-ынхан “Шударга ёс” эвсэлийн алсын гэрээ гэдэгээс ихээхэн болгоомжилж бас залхаж байгаа бололтой.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол 2016 онд хамтдаа ялалт байгуулж дараа нь Н.Энхбаярыг НҮБ-д ажиллуулах гэсэн зорилгын цаана өөр нэгэн санаа агуулагдаж байгаа аж. Энэ бол МАХН алсдаа АН-тай нэгдэж магадгүй талаар зарим удирдлагууд нь ярьж эхэлсэн бололтой. Хэрэв үнэн бол энэ асуудал маш нууцын зэрэгтэйгээр цөөн удирдлагуудын ярианы сэдэв байж мэдэх юм.
Зарим ажиглагчид 2016 оноос өмнө “Шударга ёс” эвсэлийн нилээд олон гишүүн АН-д элсэнэ гэж ярих болсон. Нилээд хэд биш нилэнхүйдээ АН-тай очиж ураг барилдаж магадгүй нөхцөл байдал ийнхүү үүсч 2016 оноос хойш хамтран ажиллья гэж гэрээний төсөл барьж гүйхийн цаана ямар санаа агуулагдаж байна вэ?
Учир нь тэд Н.Энхбаяргүйгээр их улс төрд хаашаа ч явж чадахгүй гэдгээ сайтар ойлгож байгаа. Тэгээд ч Н.Энхбаяр хэсэгтээ гадаадад эмчлүүлж, цаашдаа ч их улс төрөөс хөндийрэх тухайгаа намынхандаа тайлбарлажээ. Хэрэв Н.Энхбаяр улс төрөөс алхам алхмаар холдсоор байвал МАХН-ынхан бас л алхам алхмаар улс төрөөс арчигдана гэсэн үг л дээ. Нөхцөл байдал ингэж үргэлжлэх учир МАХН-ынхан гарц хайжээ. Тэдний өмнө гурван зам бий. Нэгд МАН-тайгаа учраа олох. Хоёрт одоогийн хамтрагч АН-тайгаа нэгдэх. Гуравт дангаараа улс төрд явах. Эдгээрээс хамгийн муу хувилбар бол гуравдахь нь юм. Тэд МАХН гэдэг нэрээрээ дангаараа 2016 оны сонгуульд оролцоход л бараг арчигдана. Тэгээд л дуусаа. Иймээс МАХН-ын голлох удирдлагууд хоёр дахь замыг сонгожээ. Уг нь олон нийт ч, МАН-ын удирдлага гишүүд ч МАХН-тай нэгдэх хүсэлтэй. Харин МАХН-ынхан тэдний хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл АН-тай ойр байх нь ирээдүйд хэрэгтэй гэж МАХН-ынхан үзжээ. Ингээд АН-тай алсдаа хамтран ажиллах гэрээ байгуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай нилээд хэдэн удаа ярилцжээ. Засгийн тэргүүн хамтрагчаа үргээчихгүйн тулд “за” гэдгээр аргалсаар иржээ.
Учир нь өнгөрсөн хавар МАХН болон АН-ын нууц гэрээ гэгч хэвлэлээр гарч багагүй дуулиан дэгдээсэн. Тэгэхэд хүмүүс энэ гэрээний учрыг сайн ойлгоогүй юм. Хүмүүс байтугай намынх нь гишүүд, МАН-ын туршлагатай улс төрчид юу болоод байгааг ухаж дүгнээгүй. Зарим нэгэн ажигч хүмүүс “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орохын тулд хоёр жилийн өмнө АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгтэл дахиад юун нууц гэрээ гараад ирэв ээ гэж гайхаж байгаад орхичихсон юм.
Гэтэл уг гэрээ үнэхээр ноцтой асуудлыг хөндөж байжээ. Хүмүүсийн учрыг олоогүй уг нууц гэх гэрээгээр дамжуулан МАХН-ынхан 2016 оноос хойш АН-тай хамтран ажиллахаар тохиролцох гэж оролджээ. Өөрөөр хэлбэл МАХН-ынхан 2016 он хүртэл бид хамтран ажиллана. Цаашид ч гэсэн танай намтай хамтран ажилламаар байна. Бидэнд урт удаан хугацааны хамтын ажиллагаа хэрэгтэй гэж ярьсан сураг гарлаа. Харин АН-ынхан 2016 оноос хойш хамтран ажиллана гэдэгт нилээд цааргалж ханджээ. 2016 онд нам яагаа ч билээ. Хэрэв 2016 онд МАХН-тай эвсэж сонгуульд оролцьё гэвэл намын гишүүд зөвшөөрөх үү? намд ашигтай хувилбар мөн үү? МАХН-д хол замд хэрэг болох хүчтэй лидер олон бий юу? гэх мэт олон асуудлыг эргэцүүлэн бодох хэрэгцээ шаардлага гарчээ. Тийм ч учраас АН-ын удирдлагуудын зүгээс МАХН-ын нууц гэрээ гэгчийг ил болгосон байх магадлалтай юм. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “2012 оны сонгуулиар бид хамтран ажиллах гэрээ байгуулчихсан. Түүнээс тусдаа гэрээ байгуулах ямар шаардлага байна аа. Харин 2016 оноос хойш хийх гэрээнийхээ асуудлыг ярья гэдэг саналыг Шударга ёс эвсэлийнхэн тавьдаг” гэж хамтрагчийнхаа нууцыг дэлгэсэн юм. Эндээс дүгнэж үзвэл АН-ынхан “Шударга ёс” эвсэлийн алсын гэрээ гэдэгээс ихээхэн болгоомжилж бас залхаж байгаа бололтой.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол 2016 онд хамтдаа ялалт байгуулж дараа нь Н.Энхбаярыг НҮБ-д ажиллуулах гэсэн зорилгын цаана өөр нэгэн санаа агуулагдаж байгаа аж. Энэ бол МАХН алсдаа АН-тай нэгдэж магадгүй талаар зарим удирдлагууд нь ярьж эхэлсэн бололтой. Хэрэв үнэн бол энэ асуудал маш нууцын зэрэгтэйгээр цөөн удирдлагуудын ярианы сэдэв байж мэдэх юм.
Зарим ажиглагчид 2016 оноос өмнө “Шударга ёс” эвсэлийн нилээд олон гишүүн АН-д элсэнэ гэж ярих болсон. Нилээд хэд биш нилэнхүйдээ АН-тай очиж ураг барилдаж магадгүй нөхцөл байдал ийнхүү үүсч 2016 оноос хойш хамтран ажиллья гэж гэрээний төсөл барьж гүйхийн цаана ямар санаа агуулагдаж байна вэ?
Зочин · 2014/09/22
TERBISHDAGVA- ard tvmnee dorimjibol gaig ni vr hvvhed ni edleh vii.Terbishdagva Batmunkh 2 iig irsenees hoish mergejliin hiyanal gedeg baiguullaga svvrvee hoorhii.
Зочин · 2014/09/15
УМ МААНИ БАД МИ ХУМ
Зочин · 2014/09/15
Энэ бол МАХН-ыг үхэлийн замд нь үдэж байгаа нууц ажил**********. Үүнийг ухаарах Ухаантай ганц нэг гишүүд байх байлгүй дээ
Зочин · 2014/09/15
ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВЫН АМ, АЖЛЫН ЗӨРҮҮГШУДАРГА ЁС ГЭДЭГ ЮМ БАЙНА.Шадар сайд Д.Тэрбишдагва бодлогогүй яриа, увайгүй үйлдлээрээ өөрийгөө Шадар сайдын албан ту******лаас огцоруулах үйлдлийг удаа дараа хийж, би хууль зөрчсөн бол огцороход бэлэн гэж “дондогмаалж” явна. Д.Тэрбишдагвын амны өнгөт шоу нь олон түмний дургүйцлийг хүргэж, шадар сайдын албан ту******лд жижигдэж, шинэчлэлийн Засгийн газрыг ******хай харагдуулж байна. Тухайлбал: НЭГ. Д.Тэрбишдагва МАН-аас урваж МАХН-д элсэн тус намаас УИХ-д нэр дэвшиж, сонгуулийн суртчилгаа хийж байхдаа “Би өмнө нь МАХН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан, одоо ч МАХН-аас нэр дэвшиж байна. Би тэгж урваж шарваж байдаг хүн биш” гэж ярьж явсан нь зарим иргэдийн дургүйг хүргэж байсан ч зарим иргэдийн саналыг луйвардан авч, УИХ-ын гишүүн болсон. Угтаа буруу сурталчилгаа хийж, иргэдийн саналыг авсныг төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үздэг. Уул нь Д.Тэрбишдагва үнэхээр шудрага бол МАН 92 жилийн түүхтэй Монгол Улсын анхны нам, МАХН нь (сонгуулийн үед) 6 сарын түүхтэй улс төрийн на******дын 18 дахь отгон нам 2-ын ялгааг сонгогчдод ойлгуулах, нам байгуулагдсанаас хойш мань мэтийн нам солигсдыг бүртгэх, “МАНАН-г сарниах ажил зохион байгуулсан” гэдгээ хэлэх байсан. Ингэж Д.Тэрбишдагва нь иргэдийг буруу сурталчилгаагаар төөрөгдүүлж, шинэ намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “шударга ёсны хувьсал” хийж, УИХ-ын гишүүн болсон. Хоёр намын хоорондох 18 намын туулсан ша******рыг буюу 92 жил, 6 сар хоёрыг адилтгаж чадсан элбийн ухааныг “Д.Тэрбишдагва шударга ёс“ гээд байгаа юм. ХОЁР: Шадар сайдын албан ту******лд томилогдоод 2012.8.28-нд ОБЕГ-ын хамт олонтой уулзаж, ажил байдал, техник хэрэгсэлтэй нь танилцаж, “ОБЕГ-т сүүлийн үед хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, техник хэрэгслийн хангалт нь “аврах ажил********** явуулах боломжтой юм байна” гэж хэвлэлээр тунхагласан. Гэтэл Сэлэнгэ мөрөнд 2012 оны 11 сарын 4-ний өдөр мөс тасарч урссан эх, хүү 2-ын амийг Тэрбишдагватангуудын мэргэшээгүй байдал, хүнд суртлаас болоод аварч чадаагүй нь нууц биш. Ослын газар Онцгой байдлынхан ямарч техник хэрэгсэлгүй, хоорондоо ярих холбоогүй, гар чийдэн ч үгүй гал унтраах үүрэг хүлээсэн аврагч-гал сөнөөгчид ирээд юу ч хийгээгүй, усчин аврагчдаа хүлээн зогсож, түүдэг галд дулаацан, даргынхаа ту******лыг хүлээгээд л..., ар гэрийнхэн нь харин цөхрөлтгүй араас нь мөшгөсөөр. Үүрийн гурван цагт “Ц**********дээ буу, эрлээ зогсоо” гэсэн сэтгэл эмзэглүүлсэн ту******л ирсэн. Энэ хооронд эх хүү хоёр олон километрийн зайтай холдсон ч хүүгээ тэвэрсэн ээжийн “Авраарай. Миний хүүхдийг аварчих л даа” гэж хашгирч байсан хоолой сонсогдсоор байсан гэдгийг ар, гэрийнхэн нь хэлж байсан. Энэ дууг энгийн ардууд, ар гэрийнхэн, төрөл төрөгсөд, хилийн ц**********д бүгд сонссон ч Онцгойхон л сонсоогүй. Ослын дараа Тэрбишдагва ихэмсэг дүрээ ил гаргаж, эх, хүүгийн амийг аварч чадсангүй. “Би ОБЕГ-ын үйл ажил**********тай танилцаж байхдаа техник хэрэгслээр тодорхой хэмжээнд хангагдсан байна” гэж хэлсэн үгээ буцааж байна гэж хээв нэг, юу ч болоогүй юм шиг хэвлэлээр мэдээлж, бүх бурууг техник хэрэгсэл рүү чихэж өнгөрөөсөн. Гэтэл бодит буруу нь ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн гамшгаас хамга******** мэдлэг, боловсрол, туршлага, чадвар, дутсаных. Учир нь яг мөс хөлдөх үед Хөвсгөл, Ховд, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгуудын усчин аврагчдыг ОБЕГ-т дуудаж, сургалтад хамруулж байснаас эх хүү 2-ыг осолдох үед усчин аврагчид биш гал сөнөөх үүрэгтэй аврагч-гал сөнөөгчид очиж, иргэдийг хий горьдоож цаг алдуулж, эх хүүхдийн амийг аврах боломжгүй болгосон. Угтаа Тэрбишдагва, энэ хариуцлагатай, байнгын бэлэн байдалд байх ёстой мэргэшсэн байгууллагын даргаар өөрийн цүнх барьж олон жил гүйсэн Т.Дуламдоржийг томилуулснаас эх, хүүхдийн амь эрсэдсэн нь гашуун үнэн. Чухамхүү энэ үед л Тэрбишдагва Шадар сайдын албан ту******лаас огцорч, Дуламдорж албан ту******лаасаа чөлөөлөгдөх ёстой байсан.ГУРАВ: Шадар сайд Д.Тэрбишдагва “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бурханхалдун уулнаа 2013-04-06-нд цасанд боогдож, сураг тасраад улс орныг нэлээдгүй “хөдөлгөөнд” оруулж, Ерөнхий сайд төөрч, холбоо тасарлаа гэсэн мэдээг Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Батбаатар ням гаригийн өдөр над руу ута******ж хэлсэн. Түүнийг сонсоод би тэр даруй Ерөнхийлөгчид асуудлыг танилцуулсан. Ингээд улсын онцгой комисст хамаардаг хууль, хүчний байгууллагын холбогдох хүмүүсийг орой 22.00 цагт цуглуулж яах вэ гэдгээ шуурхай ярилцаад шийдвэр гаргаж, газар дээр нь өөрөө биечлэн очихоор явсан. Х.Тэмүүжин сайд, Д.Бат-Эрдэнэ сайд хоёрт “Өнөө шөнө унтаж болохгүй шүү” гэдэг үүрэг өгөөд шөнө 00.30 цагт хотоос машинтай гарсан. Цаг агаар ер нь хүнд байсан л даа. Шөнөжингөө давхиад өглөө үүрээр Бурхан халдун уулын өвөрт очсон. Биднийг очсоны дараа араас нисдэг тэрэг ирж, уулан дээгүүр нисэж хайлт хийсэн. Аз болоход төөрсөн 70 хүн хоёр хэсэг болж тасарсан ч бөөнөөрөө байсан. Тэгээгүй хоёр, гурваараа тасарч төөрсөн бол цээжээр татсан их цасанд эрсдэх аюул байсан. Ингээд аюул багатай тэр хүндрэлийг амжилттай давж гарсан шүү. Аяллын багийн 70-аад хүнийг аврахаар гурван нисдэг тэрэг, 200-аад аврах албаныхан дайчлагдаж, үүргээ амжилттай биелүүлж, сураг тасрагсдыг эсэн мэнд олж чадсан” гэж Д.Тэрбишдагва сүр хүчээ олонд гайхуулсан. Харин энгийн иргэд амьдрах гэж чармайж яваад хоёр, гурваараа төөрвөл эх хүү хоёр шиг үхнэ шүү, ерөнхий сайд, өндөр албан ту******лтан шиг олноороо зугаацан цэнгэж яваад төөрвөл бид аварна гэж мэдэгдэж байгаад ард түмэн туйлын их харамсаж, “Д.Тэрбишдагвын шударга ёс” гэдэг нь амны шоунаас хэтрэхгүйг ойлгож авсан.ДӨРӨВ: МАХН-ын байранд намын даргаа Н.Энхбаярыг суллуулахаар 2013 оны 1 сарын 9-нөөс эхлэн иргэн Шархүү т**********тэй долоон ээж өлсгөлөн зарласныг намын удирдлагууд ч бүх талаар дэмжиж байгааг олон нийт харж байсан. Уул нь төрийн сайд нар, тэр тусмаа төр засгийн эрх барилцаж буй сайд нар шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, биелүүлэх үүрэгтэй бөгөөд эс биелүүлбэл төрийн эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл МАХН-ын Д.Тэрбишдагватангууд энэ өлсгөлөнд онцгой анхаарч, орон байраар ханган дэмжиж, өлсгөлөн зарлагчдын ар гэрийнхэнд авралаа хайрлаж, ивээн тэтгэж ирсэн нь баримтаар нотлогдож байна. Тухайлбал: Өлсгөлөн зарлаж амь насаараа дэнчин тавьсан Шархүү гэгч эмэгтэйн нөхөр (цагдаагаас тэвгэвэрт гарсан) Энх-Амгаланг Орхон аймгийн ОБГ-ын даргаар томилж, эхнэр эрхэм эмэгтэй намын бага хурлын гишүүн болсон. Д.Тэрбишдагвын гарын хээ гараагүй энэ авилгыг албан ту******лаа ашигласны “шударга ёс” гэдгийг ард түмэн ойлголоо. ТАВ: Д.Тэрбишдагва 2013.10.18-ны өдөр болсон нисэх онгоцны ослын талаар хэвлэлээр мэдээлэхдээ “Төв аймгийн Мөнгөн морьт сумын Өндөр эрэг хэмээх газарт А-JET авиа компанийн МИ-8 нисдэг тэрэг 12:45 цагт ослын буулт хийсэн. Ослын буултаас үүдээд хүмүүс гэмтэж бэртээгүй, онгоцонд нь тодорхой хэмжээний эвдрэл гарсан, Нисэх багийн бүрэлдэхүүн нисдэг тэргээ өөрсдөө засварлаж байгаа” гэж мэдэгдсэн. Гэтэл Тэрбишдагвын ослын буулт хийсэн гэсэн онгоцыг зургаас харахад ослын буулт биш, онгоц осолдож, сэнс, сүүлийн хэсэг нь тасраад талын нэг тарсан байна. Өөрөөр хэлбэл, ослын буулт хийсэн бус онгоц сүйрсэн байсан. Нисдэг тэрэгний сүүл хэсэг буюу даацын хэсэг тасарч унаснаар уг нисдэг тэрэг дахин ашиглагдахгүй болсон гэсэн үг. Д.Тэрбишдагвын хэлснээр нисгэгч нар тасарсан даацын хэсэг болон бутарсан сэнсийг нь цуглуулж гагнаж байсан бололтой. Гэтэл тун удалгүй нисгэгч нарыг баривчилсан бодит мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Ослын буулт, онгоцны сүйрэл 2-ын зөрүүг “Д.Тэрбишдагвын шударга ёс” гэдгийг ард түмэн ойлгож авлаа.ЗУРГАА: Д.Тэрбишдагва бас олон амтай нь нотлогдлоо. Тухайлбал: УИХ-ын нэгдсэн чуулганы 2013-10-21-ний хуралдаан дээр шадар сайд Тэрбишдагва нэг дэх амаараа “Татвар төлөгчдийн хө¬рөнгөөр бий болсон мөнгийг авлига, хээл хахуульд өгдөг, 10 хувийн ашгаа авдаг, түүнээс болоод тендрийн хугацаа хойшилж, тухайн тендер чанаргүй болдог, чанар¬гүй ажил үйлчилгээ нийлүүлдэг хавтгайрсан га¬жуудал маш их байгаа” гэж хэлсэн, Хоёрдох амаараа “Худалдан авах газрыг байгуулснаар ********************* байхгүй, ма¬най байгууллагын бүх ажил ард түмэнд ил болсон, Худалдан авах ажил¬********** буюу тендертэй хол¬боотой асуудлыг яам ******¬гын газар юм уу, албан ту******лтнууд, дээрээс нь янз бүрийн ТББ-ууд шийд¬дэг байдал үндсээрээ өөрч¬лөгдсөн” гэж хэлсэн, Гурав дахь амаараа Хууль тогтоох дээд бай¬гууллагад сонгогдохын тулд ялангуяа сонгуулийн өм¬нөх жилд таван тэрбум төг¬рө¬гийн бүтээн байгуулалт хийгдэх газар “Ямар ч гэсэн 500 саяын урьдчилгаа өгөөдөх” гэж байгаад л авдаг. Тэр бүхнийгээ сонгогчдод “Миний хийсэн ажил” гээд орилчихдог. Гэтэл яг амьдрал дээр нөгөө 500 сая төгрөгийн ажил гээд аваад үзэхээр юу ч байдаггүй” гэж өмнөх, одоо үеийн өөрийгөө шүүмжилсэн. Дөрөв дэх амаараа “Үнэндээ 2013 оны төсөвт УИХ, Засгийн газрын гишүүдийн маш хүчтэй лобби орсон, ямар ч анхан шатны боловс¬руу¬лалтгүй төсөвт Засгийн газар дарагдаж байна гээд шулуухан хэлчихье. Харин Барилга, хөрөнгө оруулалтын салбарт он удаан жил даамжирсан энэ асуудлыг зоригтой барьж авч, шийдэмгий ажиллаж байгаа Ерөнхий сайдыг үнэлэх ёстой” гэж хэлсэн. Эндээс үзэхэд шадар сайдын ганц өдрийн хуралдаан дээр хэлсэн үгээрээ татвар төлөгчдийн мөнгөөр авилга өгдгийг, мөн 2013 оны төсөвт УИХ, Засгийн газрын гишүүдийн маш хүчтэй лобби орсныг гэрчилж, тендертэй хол¬боотой асуудлыг үндсээр нь өөрч¬илснөө мэдэгдэж, ерөнхий сайдын ажлыг үнэлсэн хамелон занг “Тэрбишдагвын шударга ёс” гэдгийг УИХ-ын гишүүдэд ойлгуулж өгсөн. Нөгөө талаар шадар сайд Тэрбишдагва “төсвийн мөнгөөр авилга өгдөг, 10%-ийн ашиг авдаг, тендрийн асуудалд яам, ******гын албан ту******лтнууд нөлөөлдөг, 500 сая төгрөг аваад юу ч хийгээгүй, 2013 оны төсөвт УИХ, Засгийн газрын гишүүдийн маш хүчтэй лобби орсон” гэж ноцтой гэмт х**********дийг илчилж, гэрчилснийг хууль хяналтын байгууллагууд анхаарлдаа авсан гэж найдаж байна. ДОЛОО: “Говь повер” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцааг эзэмшигч иргэн Ц.Дашдондог гэгч 2013 оны 1 дүгээр сарыг 07-ний өдрийн 05 тоотоор “компанийн хувьцааг худалдах, эрхийг шилжүүлэх” шийдвэр гаргаж, нэг бүр нь 10000 төгрөгийн нэрлэсэн 100 ширхэг энгийн хувьцааг бүхэлд нь иргэн Г.Уянга, Д.Баярхүү нарт хувьцаа эзэмшигчийн эрхийн хамт шилжүүлсэн байна. “Говь повер” ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарыг 07-ны 06 тоотоор компанийн дүрмийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлыг Д.Баярхүүгээр томилж, нэг бүр нь 10000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 60000 ширхэг хувьцааг Д.Баярхүүд, 40000 ш хувьцааг Г.Уянгад эзэмшүүлэх болжээ. Бодит байдалд Тавантолгойн тендерт оролцохоос өмнө компанийн өөрийнх нь үнэлгээ нэг сая төгрөг байсныг Г.Уянга худалдан авч, нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчлөн, нэг тэрбум төгрөгийн үнэтэй болгож, тендерт оролцоод, долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендерийг авсан байна. Өөрөөр хэлбэл Тавантолгой уурхайгаас олборлож буй нүүрсийг Цагаан хад дахь гаалийн баталгаат талбайдаа буулгасныхаа төлөө нэг тонн ту******д 1.5 ам.до********, жилдээ 17 тэрбум төгрөгийн орлого олох давуу эрхийг тус компани авсан. Тус компанийн захирал Г.Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн гэргий, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн хүүхэд болох нь олон нийтийн өмнө ил болж, батлагдаж, энэ асуудал өндрөө авахад Г.Дэндэн албан ту******лаасаа огцорч, хэл амыг намдаасан. Гэтэл дээрх зохисгүй үйлдлүүд Д.Тэрбишдагвын УИХ-ын худалдаан дээр хоёрдох амаараа хэлсэн “Худалдан авах газрыг байгуулснаар ********************* байхгүй, ма¬най байгууллагын бүх ажил ард түмэнд ил болсон, Худалдан авах ажил¬********** буюу тендертэй хол¬боотой асуудлыг яам ******¬гын газар юм уу, албан ту******лтнууд, дээрээс нь янз бүрийн ТББ-ууд шийд¬дэг байдал үндсээрээ өөрч¬лөгдсөн” гэсэн үг худал, хуурмаг болохыг тодоос тод нотоллоо. Хамгийн хачирхалтай нь Засгийн газрын агентлаг “Худалдан авах газрын буруутай үйлдэл, хууль зөрчсөн ажил**********ны улмаас тус газрын дарга Энхжаргал, шадар сайд Д.Тэрбишдагва нар хариуцлага хүлээгээгүй байхад тухайн ажил**********нд сүүдрийн ч хамааралгүй Г.Дэнзэн хариуцлага хүлээж, ажлаа өгсөн. Уг нь тендрийн ажил********** зөв явагдсан бол Алтанхягийн дүүгийн хүүхэд битгийхэл төрсөн хүүхэд нь авсан ч болно шүү дээ. Энэ нь шадар сайд Д.Тэрбишдагвын нэгдэх амаараа хэлсэн “Татвар төлөгчдийн хө-рөнгөөр бий болсон мөнгөөр өгсөн авлига, эсвэл Д.Тэрбишдагватангуудын гарын хээ гараагүй авилгын улмаас хэн нэг хүн буюу хөөрхий Г.Дэнзэн шиг золиослогдохыг “Д.Тэрбишдагвын шударга ёс” гэдгийг ард түмэн ойлгож авлаа. Зүй нь энэ тендерийн улмаас Шадар сайд Тэрбишдагва албан ту******лаасаа огцорч, Энхжаргал ажлаасаа чөлөөлөгдөх байсан юм. НАЙМ: Д.Тэрбишдагвын эхнэр С.Баасанхүү нь улсыг 746 сая төгрөгөөр хохироосон ХААИС-ийн захирал асан Бямбаагаас орон сууц авсан. Уг орон сууцны мөнгө нь ХААИС-аас төлөгдсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ асуудлыг АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн байна. Мөн Д.Тэрбишдагва нь 2013 онд Өмнөговь аймагт албан үүргээ гүйцэтгэж явахдаа тус аймгийн ОБГ-ын төсвийн хөрөнгөөр хоол, унааны зардлын 1500, 0 мянган төгрөг даалгасан нь авилгын шинжийг агуулсан байна гэж АТГ-аас телевизээр удаа дараа мэдээлсэн болно. Ингэж бусдын өмч хөрөнгө хумслахыг “Тэрбишдагвын шударга ёс” гэдэг юм байна. ЕС: Шадар сайд Д.Тэрбишдагва “Таныг туслахаа Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилсон гэдэг яриа оны өмнөөс эхлэн яригдсан. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч” гэсэн сэтгүүлчийн асуултад Т.Дуламдорж өмнө нь миний зөвлөхөөр ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвшсэн, хуульч мэргэжилтэй, төрийн анхан шатны байгуул**********с УИХ-ын Тамгын газар хүртэл ажиллаж байсан ажлын туршлагатай залуу хүн. Харин би Т.Дуламдоржийг онцгой нөхцөлд маш сайн ажиллаж байгаа гэж хэлэх байна. Миний төрсөн ах олон жил цагдаагийн байгууллагад удирдах албан ту******лд ажиллаж байсан хүн. Ах маань намайг Шадар сайд болохоос өмнө Нийслэлийн онцгой байдлын газрын нөөцийн албаны дарга байсан. Шударга үнэн байхын тулд би ахдаа хийж байгаа ажлаа өгсөн нь дээр гэж зөвлөсөн. Харин ажлын туршлага, шударга үнэнч зан чанарыг нь үнэлж, тодорхой хугацаанд Т.Дуламдорж дарга өөрийн зөвлөхөөрөө ажиллуулж байгаа гэсэн. Ер нь миний хамаатан садан дотор өндөр боловсрол, ёс суртахуунтай, шударга үнэнч олон хүмүүс бий л дээ. Тэд миний хамаатан байснаараа хохирох ёстой гэж үү. Миний хувьд ах дүүгээ хэлмэгдүүлж байгаа гэхэд хэлсдэхгүй, тэглээ гээд тэд минь надад гомддоггүй. Д.Тэрбишдагвын хамаатнаас сайд, дарга, төрийн өндөр дээд албан ту******л хашиж байгаа хүн байвал би огцорход бэлэн” гэж хариулсан байна. Гэтэл бодит байдалд Д.Тэрбишдагвын ах Пүрэвдаавуу нь цагдаагаас тэтгэвэр тогтоолгосон байсныг У.Хүрэлсүх 2004 онд НОБГ-т оруулж, цолыг сэргээж онцгой байдлын хурандаа цолтойгоор 63 нас хүртлээ ажиллаж байгаад Дуламдоржийн зөвлөх хийж байгаа. Агентлагийн дарга мэргэшсэн албан хаагч тул зөвлөхтэй байхыг зөвшөөрсөн хуулийн заалт байхгүй. Д.Тэрбишдагвын хэлснээр Дуламдорж нь тийм туршлагатай, чадалтай хүн юм бол зөвлөхийн хэрэггүй баймаар. Дуламдорж угтаа төсвийн мөнгөөр тал засаж, авилга өгч буй хэлбэр. Агентлагийн даргын зөвлөх гэхээр өндөр албан ту******лтан баймаар, Мөн түүнээс гадна Тэрбишдагватай ах дүүсийн хүүхэд гэж яригддаг Долоонжин гэгч нь Улсын нөөцийн газрын орлогч даргаар, Пүрэвдаавуугийн хүргэн Энхбаяр гэгч нь Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажилладаг,... гэх мэт. Эдгээр эрхмүүдийг бүгдийг нь Тэрбишдагва, Дуламдорж нар албан ту******лд томилсон. Энэ ч бас шударга ёс уу. АРАВ: МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж байна. Энэ тал дээр МАХН-ын дэд даргын хувиар, энэ Засгийн газарт ажиллаж байгаа Шадар сайдынхаа зүгээс ямар байр суурьтай хандаж байгаа талаар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцсан сэтгүүлч “ОБЕГ-ын даргад өгөх ёсгүй байсан цол олгосон асуудлаар таныг Цэцэд өгчихжээ. Үнэхээр тийм зүйл болсон юм уу” гэж асуухад “гамшгаас хамга******** тухай хуульд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагч нь Шадар түрүүчээс т**********н комиссар гэсэн цолны зэрэглэлтэй байхаар хуульчилж 2012 оныг хүртэл хэрэглэж ирсэн. Хуульд нэмэлт өөрчлөлт орж одоогийн Зэвсэгт хүчин, Цагдаа, ШШГ зэрэг байгууллагад хэрэглэж байгаа цэрэг, цагдаагийн цолны нийтлэг нэршил буюу дэд ахлагчаас хурандаа гэсэн нэршлийг тус байгууллагын онцлогтой холбоотой ахлагч нь онцгой байдлын дэд ахлагчаас хурандаа гэсэн цол хэрэглэхээр заасан байна. Намайг ОБЕГ-ын даргад цол олгох үед “Цол олгох журам батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 51 дүгээр зарлиг хүчин төгөлдөр байсан учраас уг зарлигаар олгосон эрхийн хүрээнд хуульд заасан цол олгосон. Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй” гэж хариулсан байна. Гэтэл Дуламдоржид хурандаа цол олгосон асуудлаар Үндсэн хуулийн цэц “маргаан хянан шийдвэрлэх ажил********** үүсгэсэн тухай 2013.03.19-нд 19 дүгээр тогтоол гаргаж, Цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх явцад Д.Тэрбишдагва 2013.04.10-ны өдрийн 39 дүгээр ту******лаар ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид хурандаа цол олгосон 2012.10.24-ний өдрийн 27 дугаар ту******лыг хүчингүй болгосон нь доорх баримтуудаар нотлогдож байна. Энэ шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хүлээн авч, иргэний ********длага хангагдсан гэж үзсэн нь Д.Тэрбишдагва Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үйлдлээ Үндсэн хуулийн цэцээр баталгаажуулсан гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нь нотлогдсон байхад зөрчөөгүй гэж хэлчихээд өндөр албан ту******лтай зууралдахыг “Д.Тэрбишдагвын шударга ёс“ бололтой юм. АРВАННЭГ: Онцгой байдлынханд хариуцлагагүйн гамшиг нүүрэлж, 2013 оны 5 дугаар сарын сүүлчийн 7 хоногт Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч ахлах ахлагч Г.Эрдэнэбаатар нь Аврах салбарын дарга н.Мөнгөншагай гэгчийн хувийн орон сууцан дээр ажиллаж байгаад 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр юманд даруулж амь насаа алдсан, Булган аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч Б.Ёндонжамц, Т.Мөнхжаргал нар 2013 оны 5 дугаар сарын 22-ны орой мотоцикльтэй осолд орж ихээхэн хүнд гэмтсэн, Б.Ёндонжамц нь тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас ухаан алдсан тул Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт олон хоног эмчлүүлсэн, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 61 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч Б.Баатарцоож нь 2013 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө бууны ослоор нас барсан харамсалтай х**********д шил шилээ даран гарч, өрөөлийг битгийхэл өөрсдийгөө хамгаалж чадахгүй будилж, ард түмэн ч мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулсны “хар гай” гэж харамсаж, ОБЕГ-ын дарга ч холбогдох зарим дарга нарын цолыг бууруулж хариуцлага хүлээлгэж байсан энэ үед Шадар сайд Тэрбишдагва ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид хариуцлага тооцохын оронд ******үүлэн дэмжиж, цолыг 2013.06.13-ны дахин сэргээж шагнаснаас үзэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дэнзэн ажлаас ******************тай утга нэг байна. Өөрөөр хэлбэл, удаа дараа хариуцлага алдсан Дуламдорж шагнуулж байхад ямарч хэрэг хийгээгүй Дэнзэн яагаад ажлаасаа чөлөөлөгддөг юм гэдгийг Ерөнхий сайдаас асуумаар байна. Хариуцлага алдсан хүнээ шагнаж ******үүлэн дэмжих нь “Тэрбишдагвын шударга ёс” гэдэг бололтой. Хамгийн хачирхалтай нь эрхлэх асуудлын хүрээнд нь цэргийн болон цэрэгжсэн байгууллагууд хамаардаг Ерөнхий сайд, Шадар сайд, Батлан хамга********ын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар “хурандаа” цол олгох эрхийг хуулиар эдэлдэггүй. Гэтэл Тэрбишдагва хуульд байхгүй эрхийг эдэлж, өөрийн хамтрагч Дуламдоржид “хурандаа” цолыг олон дахин олгож хуулиас дээгүүр албан ту******дтан гэдгээ олонд харуулав. Үүнийг ч бас л “Тэрбишдагвын шударга ёс” гэдэг бололтой. АРВАНХОЁР: 2013 оны 11 сарын 7-нд зохион байгуулагдсан форумыг “Сахилга хариуцлага” гэсэн сэдвийн хүрээнд хийж, Шадар сайд Д.Тэрбишдагва “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн данагар нэртэй илтгэл тавьж шоудлаа. Д.Тэрбишдагвын илтгэлд: “Төрийн алба гэдэг бол мэдлэггүй, чадваргүй, дадлага туршлагагүй, зүтгэл сэтгэлгүй хэн нэгний дамжин өнгөрөх туршилтын талбай биш, харин эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх өндөр шалгуур, өндөр босготой алба. Иймд төрийн аль ч байгууллагад ажиллаж байгаа албан ту******лтан ямар нэг улс төрийн байгууллага, хүчний нөлөөнд автдаггүй, хууль стандартыг ягштал мөрддөг, зарчимч шударга, хөнгөн шуурхай, эелдэг даруу, өндөр соёлтой, мэдлэг мэргэжил дадлага турш**********раа тухайн ажлын байранд тавигдсан шалгуурыг бүрэн хангасан хүн байх ёстой. Ийм байж эс чадваас төрийн албанд зууралдахын хэрэг юун”, “Төрийн байгууллага боловсон хүчнийг нутаг нуга, танил тал, улс төрийн үзэл бодлоор ялгаварлах байр сууринаас ямагт ангид байлгаж авлига хээл хахууль, *********************гүй үйлчилдэг өндөр мэдлэг мэргэжилтэй ур чадвартай, дадлага туршлагатай, сэтгэл зүтгэлтэй боловсон хүчнээр бэхжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Иймд төрийн албанд шахааны болон тохиолдлын хүнийг түр ажиллуулдаг танил тал хардаг явдлыг халж, төрийн албаны шалгалт өгч нөөцөд албан ёсоор бүртгэгдэж, тухайн ажлын байранд тавигдах ********длагыг бүрэн хангасан хүмүүсийг авч ажиллуулдаг болж хэвших хэрэгтэй” гэсэн сүржигнэсэн уриалга нь Д.Тэрбишдагвын амны өнгөт шоу юм. Тухайлбал: 1. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Бага чуулган дээрээ тавьсан улс төрийн илтгэлдээ “Бид намынхаа гишүүдээс 59-ийг нь ОБЕГ-т, есийг нь МХЕГ-т, долоог нь ЭМЯ-нд, гурвыг нь ТЕГ-т, 42-ийг нь ГЕГ-т, 17-г нь Худалдан авах үйл ажил**********ны газарт ажилд оруулсан” тухай онцолсоноос үзэхэд Д.Тэрбишдагвын сүржин илтгэл амны өнгөт шоу “шударга ёс” гэдгийг ард түмэн мэдэрсэн. Мөн одоогийн байдлаар Д.Тэрбишдагвын шахсан, тохиолдлын хүн болох хамаатан садан, нутаг нуга, танил талын гэх тодотголтой 110 гаруй хүн ОБЕГ болон түүний харъяа салбар нэгжүүдэд шинээр ажилд орсон нь илтгэлд дурьдагдсан асуудлаас маш их хөндий, хол зөрүүтэй байгааг гэрчилж байна. Ёстой нөгөө төрийн албыг төрлийн алба болгож байгаа хүн бол Тэрбишдагва, Дуламдорж нар юм. Тэрбишдагвын хэлсэнчлэн төрийн албанд зууралдахын хэрэг юун.2. Д.Тэрбишдагвын санал оруулж томилуулсан ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж 2013 оны 9 дүгээр сарын 27-нд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарыг дуудаж, Тэрэлж амралтад архины цэнгээн зохион байгуулж, 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, 170-аад сая төгрөг цуглуулсан гэж сайрхан ярьж явна. Гэтэл бодит байдалд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажил**********г харуулсан “Нарны жим” уран сайхны кино хийх хандив цуглуулах зорилгоор төсвийн хөрөнгөөр зохион байгуулсан архидалд нь эрхэм дарга Т.Дуламдорж, улсын нөөцийн газрын дарга Батбилэг, ******гын газрын дарга Алтангэрэл нарын зэрэг эвэртэн, туурайтнууд шинээр ажилд авч, дэслэгч цол олгосон, нялх-нууц амрагуудаа булаалдсан зодооноор өндөрлөж, газар, хэлтсийн дарга нар хоёр саяас доошгүй мөнгө хандивлах үүрэг авчээ. Архидалтаар Дуламдоржийн томилсон ангийн анд, СХД-ийн ОБХ-ийн дарга Алтансүх гэгч ОБЕГ-ын Тамгын газрын дарга Алтангэрэлийг зодсоны шагналд нэг таван хошуугаа хуулуулсан үйл явдлаар гэрчлэгдэж, аймаг, нийслэлийн ОБГ, хэлтсүүд нийт ажиллагсдын офицер цолтноос 50000, ахлагч цолтноос 30000 төгрөгийг цалингаас нь суутган тооцож, хандив нэрээр дээрэмдсэн байна. Дунджаар 4000 гаруй ажиллагсадын 500 нь офицер, 3500 нь ахлагч гэж үзвэл нэг удаагийн дээрмээр 130.0 сая (500*50000=25000000, 3500*30000=105000000) төгрөг авсан байна. Өмнө нь бас нэг удаа ингэж авсан гэж байгаа. Ямартаа ч киноны санхүүжилтэд 260.0 сая төгрөг бүрджээ. Энэ албадлагын хандивыг цалингаас авахыг төр хуулиар хориглосон байдаг юм. Хууль зөрчиж төсвийн мөнгөөр зугаацахыг “Тэрбишдагвын шударга ёс” гэдэг байна.3. ОБЕГ-ын Аврах тусгай ангийн захирагч Чинзориг нарын хүмүүс 2013 оны 3 дугаар сард Түргэний голд шүхэрчдийн дадлага сургалт хийж байхдаа Хэнтий аймгийн “Бурханхалдун уул”-наа нисдэг тэргээр хээв нэг зочилж, зугаалсан зардлаа сургалт нэрээр халхалж, төсвийн мөнгийг шамшигдуулсныг Т.Дуламдорж нуун даргадуулаад байна. Нисдэг тэрэгний нэг цагийн хөлс 4500 $ гэж бодвол “Бурхан халдун очоод ирэхэд доод тал нь 6 цаг болно. Ингээд бодохоор Чинзориг нарын том толгойтой этгээдүүд 27000$ буюу 45 сая төгрөгийг салхинд хийсгэн зугаалжээ. Шадар сайд Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Дуламдорж нар мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж байгаа нь иймэрхүү зугаа цэнгээн хэвийн үзэгдэл болж хэвшсэнийг харуулж байна. Энэ нь Дуламдоржийг албан ту******лаас нь чөлөөлөөд зогсохгүй, Шадар сайдыг ч огцруулах хангалттай үндэслэл юм. Тэрбишдагвын хэлсэнчлэн төрийн албанд зууралдахын хэрэг юун.Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэдэн хүний хамт Бурханхалдун ууланд гараад цасан шуурганы улмаас төөрөхөд МАН-ынхан т**********тэй сөрөг хүчнийхэн бөөн сенсаци дэгдээж Ерөнхий сайдыг улалзуулан байж гарсан зардлыг нь Ерөнхий сайдтай хамт явсан хүмүүсээр төлүүлж байж санаа нь амарч байсан шүү дээ. Тэгэхээр гамшгаас хамга******** сургалтад зарцуулах ёстой 45 сая төгрөгийг Онцгой байдлын албаны хурган дарга нар салхинд хийсгэсэн байна. Чинзориг гэгч нь Д.Тэрбишдагва, түүний ах Пүрэвдаавуу нарын хүссэнээр томилогдсон, нутаг нугынх нь эрх нэгэн. Танхай нь дэндсэн Чинзоригийн энэ нислэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн наймдахь хэсэгт заасан “аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх” гэсэн заалтыг зөрчжээ. Д.Тэрбишдагвын томилсон “дэгтэй монгол” төсвийн хөрөнгөөр-нисдэг тэргээр хууль зөрчин Бурханхалдун уулнаа зугаацахыг “Тэрбишдагвын шударга ёс” гэдэг байна.4. Ажилд орох хүсэлтээ илэрхийлж уулзсан хүнээс ОБЕГ –ын дарга Дуламдорж 50 сая, 80 сая төгрөг нэхсэн мэдээлэл байдаг юм билээ. Мөнгө нэхээд сууж байна гэдэг нь мөнгө авах, өгөх асуудал түүний хувьд ердийн үзэгдэл болсныг гэрчилж байгаа юм. Одоо Т.Дуламдорж нь энэхүү авлига нэхсэн хэрэгтээ шалгагдаж байгаа юм байна. Мөнгө авч хурган даргын албан ту******лд томилох нь “Тэрбишдагвын шударга ёс” байна. 5. Нийслэлийн “А” зэрэглэлийн бүсэд Хот төлөвлөлтийн газраас 4 давхар барилга барихаар зөвшөөрөл авсан “Мон-ази” ХХК-ийн барилгыг 16 давхар болгох боломжтой талаарх дүгнэлтийг Дуламдорж нь авга эгч Тогоонямтайгаа хамтран гаргаж өгсөн. Хот төлөвлөлтийн төлөвлөгөөнд 4 давхар байхаар тусгагдсан барилгыг 16 давхар болгох боломжтой гэсэн ОБЕГ-ын даргын дүгнэлтээс их хэмжээний авлига үнэртэж байгаа юм. Албан ту******лаа хэтрүүлэн ашигласан нь 12 давхараараа олны өмнө ил эргэлдэж байхад дэгтэй монгол-Дуламдорж, Тэрбишдагвын хэлсэнчлэн төрийн албанд зууралдахын хэрэг юун. Энэ бас шударга ёс уу.6. Төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга байгууламжийн тендерт Т.Дуламдоржийн хувийн сонирхол нь хэт давамгайлж, санхүүгийн чадваргүй компаниар Багахангай дүүргийн ОБХ-ийн барилгыг бариулахаар 2013 оны 4 дүгээр сард сонгон шалгаруулсан бөгөөд уг компани нь тухайн барилгыг барьж чадахгүй гэдгээ 2013 оны 9 дүгээр сард ОБЕГ-т мэдэгдсэн нь бас шударга ёс уу. 7. Гачуурт тосгонд баригдсан 946 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Аврах, гал унтраах ангийн барилгын төсвийн гүйцэтгэлийг 2,8 тэрбум болгон хөөсруулж, 2014 оны төсөвт тусгуулахаар үндэслэлгүй санал оруулж ирсэн нь бас шударга ёс уу. 8. Төсвийн хөрөнгө оруулалтаар онцгой байдлын салбарын хэмжээнд баригдсан барилга байгууламжийн баталгаажилтын мөнгийг хуурамч материал бүрдүүлэн хувьдаа завшдаг явдал ОБЕГ-т хэвшил болсон байна. Үүний тодорхой жишээ ОБЕГ-ын барилга байгууламжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Дуламдоржийн авга эгч Д.Тогооням гэгч этгээд баталгаажилтын мөнгийг хувьдаа завшссан болох нь мөрдөн байцаалтын явцад нотлогдож, улмаар ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид 40 гаруй хоног хоригдоод эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан байна. Дуламдорж албан ту******лд томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрсөн ч уг ****** зуршил, гэмт үйлдлийг таслан зогсоож чадаагүй нь МИАТ-ын мөнгө угаасан хэргийг үргэлжлүүлэн өвлүүлж ирсэнтэй агаар нэг байна. Энэ ч бас сахилга хариуцлага бишүү. Тэрбишдагвын хэлсэнчлэн төрийн албанд зууралдахын хэрэг юун.9. Нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагууд гамшигтай тэмцэх ажилд зарцуулагдах төсвийн хөрөнгийг албан ту******лаа урвуулан ашиглаж, хувьдаа завших явдал газар авсан байна. Үүний тодорхой жишээ нь НОБГ болж байна. Тухайлбал, нийслэлийн Онцгой байдлын газрын болон дүүргүүдийн ОБХ-ийн удирдлагууд томилолт, урамшуулал нэрээр 40 гаруй сая төгрөгийг, хувийн компаниас хандиваар авсан 40-өөд сая төгрөгийг албан ту******лаа ашиглан хувьдаа завшсан болох нь тогтоогджээ. Энэ байдал нь ОБЕГ-ын дарга Дуламдорж Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналт шалгалтын журам, 2012 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод аудитын дүрмийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж чадахгүй байгааг гэрчилж байна. Нөгөө талаар Дуламдоржийн эс үйлдэл угтаа авилга гэсэн үг. Албан ту******лаа ашиглан төсвийн мөнгийг завшиж идэх нь “Тэрбишдагвын шударга ёс” бололтой.10. 2013 оны 10 дугаар сарын эхээр Булган аймагт явагдсан гамшгаас хамга******** сургуулийг зохион байгуулж, удирдахаар ОБЕГ-аас томилогдсон ОБЕГ-ын Бодлогын хэлтсийн дарга хурандаа Болдбаатар, мэргэжилтэн хошууч Батболд, ахмад Батбилэг нар архидан ************рч хоорондоо зодолдож, аймгийн Цагдаагийн газарт баривчлагдсан байна. Энэ гэмт явдлыг ОБЕГ-ын дарга Дуламдорж мөн л мэдээгүй царайлж сууна. Үүнээс үзэхэд ОБЕГ-ын удирдлага болон албан хаагч нарт албаны ёс зүй гэдэг зүйл үндсэндээ устсан байна. Энэ ч бас сахилга хариуцлага биш үү. Тэрбишдагвын хэлсэнчлэн төрийн албанд зууралдахын хэрэг юун.11. Сүүлийн 7 хоногийн дотор гэхэд л Аврах гал унтраах 10 ангийн салааны захирагч онцгой байдлын ахлах дэслэгч Цэнгэлхүү гэгч нь гал сөнөөгчөө хэвтэрт ортол зодсон, Дорноговь аймгийн ОБХ-ийн гамшгаас хамга******** улсын байцаагч ОБЕГ-ын байранд шал ************ явж байгаад УИХ-ын гишүүн асан Ганбямбыг заамдаж авсан, ... гээд энэ байгууллагын сахилга хариуцлагын асуудал шороонд булагджээ. Эндээс үзэхэд Д.Тэрбишдагвын томилсон “дэгтэй монгол”-ууд хариуцлагагүй, туршлагагүй, мэдлэггүй, хууль зөрчсөн үйлдлээрээ ОНЦГОЙД маналайлахыг сахилга хариуцлага гэдэг байна. Шадар сайд Д.Тэрбишдагва таныг энэ олон амныхаа зөрүүг арилгаж, хууль зөрчсөн дээрх олон бодит нотолгоонд хариуцлага хүлээж, “Дэгтэй-шударга монгол” гэдгээ өөрийн биеэр үлгэрлэн манайлайлж, огцорход байнга бэлэн байдгаа баталж, “АРД ТҮМЭНДЭЭ” харуулна гэж итгэж байна. (үргэлжлэл бий)
Зочин · 2014/09/15
Энэ хоёр нам аг адилхан гэдгээ харуулах дөхөөд л байна даа!
Зочин · 2014/09/15
МОНГОЛЫН НОМЕР НЭГ УРВАГЧ ХЭН БЭ?...................................ТЭР ХҮН Л ИХ АЮУЛТАЙ ДАА
Зочин · 2014/09/15
тэрбишдагва, энхбаяртангууд иргэдийнхээ сэтгэлээр тоглож дуусах болоогүйл байна уу? хүмүүсийн тархийг угааж ханахгүй байна уу?
Зочин · 2014/09/15
махн-ыг ямар нам гэдэг юм бэ? тийм л сүрхий юм бол МАН-тай түүхийг нь булаалдах ямарч хэрэггүй. Шүүх МАХН-ыг анх бүртгэж гэрчилгээ олгохдоо монголын хамгийн отгон нам буюу 18 дахь шинэ нам шүү гэж гэрчилгээ олгосон шүү дээ.
Зочин · 2014/09/15
МАХН-аас яаралтай зайгаа барьсан нь дээр шүү АН-ынхаан
Зочин · 2014/09/15
АН-ЫН ДАРГА АЛТАНХУЯГАА, УИХ-ЫН ДАРГА ЭНХБОЛДОО, ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖОО ТАНАЙ НАМ МАХН-ТАЙ НЭГДЭХ ЮМ БОЛ ТАНАЙХ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ҮҮРД БУЛШИЛЛАА Л ГЭСЭН ҮГ ДЭЭ. ОДОО ӨӨРСДӨӨ Л МЭДЭХ ХЭРЭГ. ИЙМ УРВАГЧИД ТАНАЙД ХЭР ОЛОН ХЭРЭГТЭЙ БАЙНА ВЭ?
Зочин · 2014/09/15
ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарт онц ноцтой хэрэг гарчээӨнгөрсөн намар Нарантуул захын павильонууд шатаж, олон зуун наймаачны хөлс хөдөлмөр хумхийн тоос шиг алга болсон. Энэ үйл явдлын уршгаар нэг хүн эрдэнэт амиа алдсан юм. Гэтэл нэр төрөө хичээсэн дарга нар одоо болсон үйл явдлыг нуун дарагдуулдаг боллоо. ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны хэсгийн 1000 тоннын багтаамжтай бензиний агуулах 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шатаж, хүний амь хохирсон онц ноцтой хэрэг гарсныг Шадар сайд Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар олон түмнээс нуун дарагдуулж байсан нь саяхан ил болжээ. Түлэгдэж нас барсан иргэн нь тухайн нөөцийн салбарын үрийн нөөцийн хэсгийн механикчаар ажиллаж байсан “Н” гэгч байсан байна. Амиа алдсан “Н” нь шатахуун ачуулах ажлын хэсэгт ороогүй байсны гадна аюулгүй ажил**********ны заавартай танилцаагүй, гарын үсэг зураагүй байжээ. Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарын дарга Энхбаяр гэгч нь ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн зөвлөхөөр ажилладаг Д.Пүрэвдаавуугийн хүргэн юм байна. Зөвлөх Д.Пүрэвдаавуу нь Шадар сайд Д.Тэрбишдагвын төрсөн ах нь. Гал гарсан шалтгаан нь мэргэжлийн бус хүнээр шатахуун юүлэх ажлыг гүйцэтгүүлсэн, хөдлөмөр хамгаалалын аюулгүй байдлыг хангуулаагүйгээс болсон ажээ. Өөрөөр хэлбэл, гал гарсан шалтгаан нь тус салбарын удирдлагын буруутай үйл ажил**********тай шууд холбоотой байна. Тус нөөцийн салбарын дарга Энхбаяр гэгч нь Шадар сайд Д.Тэрбишдагвын төрсөн ахынх нь хүргэн учраас өнөөдрийг хүртэл түүнд хариуцлага тооцолгүй толгойг нь илсээр байна. Онцгой байдлын албанд элдэв хэрэг зөрчил тасралтгүй гарсаар байгаа нь энэ байгууллага Шадар сайд Д.Тэрбишдагвын ойр дотны, мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсний хар гай юм. ОБЕГ хамаатан саднуудын үүр уурхай болсон учраас хариуцлага тооцоно гэдэг асуудал мартагдаж, энэ байгууллагад “хариуцлагагүйн зуд” гэгч бодит байдлаар нүүрлэжээ. Дархан-уул аймаг дахь нөөцийн салбарт гал гарах үед ОБЕГ-ын дарга, дэд дарга, 4 газрын дарга нар бүгдээрээ ээлжийн амралттай байжээ. Үүнээс үзэхэд, энэ байгууллагын мэргэжлийн болон захиргааны удирдлага бүрэн алдагджээ гэж дүгнэж болохоор байна. Өөрснийхөө амь нас, өөрсдийнхөө хариуцдаг төрийн өмчийг гамшгаас хамгаалж чадахгүй байгаа хүмүүс бусдын амь нас, эд хөрөнгийг яаж гамшгаас хамгаалж чадах билээ дээ хөөрхий. Монгол Улсын Онцгой байдлын албанд онцгой анхаарал хандуулж, хариуцлагагүй албан ту******лтнуудад нь хариуцлага тооцох цаг болсон юм биш үү?
Зочин · 2014/09/15
Хаана байна МАН-ынхан цоо шинээр байгуулагдсан Монгол Улсын 19 дэх шинэ нам гэж бүртгүүлсэн МАХН-д ороод байна гэсэн Тэрбишдагва т**********тэй тэ нэгүүд, Улаан т**********тэй урвагчид л ороо биздээ.
Зочин · 2014/09/15
Энхбаярын урхинд орсон хүмүүс одоо орох нүхээ олж ядаж байх шиг дээ хөөрхий. Ичсэн хүн хүн ална гэгчээр очиж очиж АН-д ороод байхдаа ч яахав дээ. Урваж шарвасан гарсан намдаа оръё гэж хэлэхээс ичээ биздээ. Энхбаяр 20 жил Монгол Ардын Намаар дэмжүүлж төрийн 3 өндөрлөг, наад зах нь УИХ-ын гишүүн, яамны сайд хүртэл хийж байгаад 1 л өдөр Нямдорж, Баяр нартай ******далцсаныхаа төлөө намыг хүнд үед хаяж явсан зууны манлай урвагч гэвэл Арвин гишүүн тэр 2 л шалгарах байх. Тэр 20 жилд Энхбаярын нэрийг дэвшүүлж байсан намын удирдлагууд, дэмжиж сонгож байсан сонгогчид харамсаад харамсаад ам алдвал барьж болдоггүй акт алдвал барьж болдог гэдэг болсон. Монгол Улсын бүх аймаг, сум, баг, хороонд Энхбаярын сонгуулийн штабыг удирдаж гардаж хийж байсан бүх л хүмүүс харамсаж байсан байх. Бид лав уулзацгааж нөгөө Энхбаярын төлөө яаж явснаа ярилцаж харамсаж бас инээдэм болж байсан. Ийм л хөгийн амьтан байхгүй юу. 1 удаа ч би чинь хэний буянаар 20 жил монголын төрд манлайлагч болж явлаа гэдгээ өчүүхэн ч санаагүй эсвэл зууны манлай ***************** гэх үү. Тэгээд тэр чинь Элбэгдоржийнхоо