14-р Далай лам : Шүгдэн эхэндээ та нарт эд баялаг өгөх атлаа дараа нь нөгөө ертөнц рүү дуудаж, зарцаа байна шүү
2014/09/14
14-р Далай ламын Найчүн Чойжин Монголд ирж ажиллах үеэрээ хэдхэн хоногийн өмнө манай оронд зочилсон Ёнзон Ринбүчи болон Шүгдэн сахиустай холбоотой асуудлаар өөрийнхөө болон дээрхийн гэгээнтний байр суурийг илэрхийллээ.
Түүний хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.
14-р Далай ламын Найчүн Чойжин:
"Далай багш хэдэн жилийн өмнө багш байсан Ёнзон Ринбүчигийн тухай айлдсан байдаг юм. Юу гэвэл Түвдийн ард түмэнд ямархуу сахиус шүтэж, бясалгаж байх талаар Далай багшийн айлдвар бий. Тэрэн дотор Шүгдэн буюу Монголоор бол хүч гэсэн сахиусыг шүтэж болохгүй , яагаад гэвэл энэ сахиусыг шүтэхээр муу ёрын үр дагавар их гарч байна гэсэн байдаг. Мөн Ёнзон багшдаа түүний шүтэж байгаа сахиус дотор чөтгөр шүглэсэн байна, болохгүй гэж анхааруулсан . Гэтэл тэр хүн өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд үгнээс нь зөрж, Шүгдэнгээ шүтээд явсан. Ёнзон бол Энэтхэгт Далай багштай хамт байдаг, ойрынх нь хүн нэгэнт биш болсон. Одоо АНУ-д байдаг хүн.Мөн Далай багшийг АНУ болон Европоор морилох үед түүний үүсгэн байгуулсан төвийнх нь улсууд Далай багшийн эсрэг жагсаал, цуглаан хийж, үг хэлээр доромжилдог. Уг мөн чанартаа Ёнзонгийн юу шүтэх эсэх нь өөрийнх нь эрх боловч нэгэнтээ Далай багшаас нүүр буруулсан бол Монгол оронд 14-р Далай ламын багш гэж өөрийгөө зарлаж, сүсэгтэн олныг хуурах нь зохисгүй гэж би бодож байна. Яагаад гэвэл нэг талдаа Далай багшийн эсрэг бослого гаргадаг хирнээ нөгөө талаараа Монголд төдий л сайн мэдэхгүй хүмүүст өөрийгөө багш нь гэж ярих нь зүй бус юм.
Ер нь энэ Шүгдэн сахиус маань анх 5-р Далай ламын үеэс үүдэлтэй.Түүний үед энэхүү лам маань ерөөлөө буруу тавьж, өөрийнхөө амийг егүүтгэснээрээ чөтгөрийн төрөл олсон юм. Түүнийг олон жилийн турш дарах гэж яваад 13-р далай ламын үед овоо дарсан байдаг. Гэтэл эргэн тойронд нь байсан түшмэдүүд энэ сахиус баяжуулдаг гэсэн буруу мэдээлэл өгч, нийтэд тархаасан. 14-р далай лам бурханы шашины тэргүүний хувьд болгоогоод энэ сахиусыг шүтвэл хорлол үзүүлнэ гэж сануулсан. Эхэндээ эд баялаг өгч байгаа мэт хандаад эргээд нөгөө ертөнц рүү дуудаж, зарцлаад байна гэж анхааруулсан. Далай багшийн энэ үйлдэл нь шашин шүтэх эрхийг зөрчиж буй хэрэг биш, учир нь харин ч энэ сахиусыг шүтэгчид өөр шашин, сургааль сонсох нь хориотой байдаг." гэв.
Дашрамд дурьдахад энэ сахиусыг Монголд АПУ ХК-ий ТУЗ-ын дарга П.Батсайхан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар ихэд шүтэж, дэмждэг гэгддэг билээ.
М.Ариун
Зочин · 2017/04/19
Hen yu shuteh ni ter hunii l hereg busuu tiim yum shut eniig bolohgui geh erkh hend ch bh esgui Dalai lam uneheer zunuglejee uuruu shutdeg bsan shuudee lam nar hurtel hoorondoo temtselddeg gedgiig l haruulj bgaa yum shuudee Dalai lam zuvhun uuriiguu urgumjluulj shutuulehiin tuld iim yum gargasan yum uuruus ni erdem chadlaaraa deeguur hun gargahgui gej iim yumand itgej huurtagdaj bdag humuusiig mungag teneg l gehees uur yu gehev ugaasaa manai mongolchuud ert deer ues shutej irsen sahius shuudee nuguu ertuntsud ochood zarts boldogiig hen notolj bgaa yum uheed zarts bolood irsen hun bgaa yumuu uneheer humuusiin suseg bishreleer togloh gej yadsan arga yumdaa
Зочин · 2017/04/19
Hen yu shuteh ni ter hunii l hereg busuu tiim yum shut eniig bolohgui geh erkh hend ch bh esgui Dalai lam uneheer zunuglejee uuruu shutdeg bsan shuudee lam nar hurtel hoorondoo temtselddeg gedgiig l haruulj bgaa yum shuudee Dalai lam zuvhun uuriiguu urgumjluulj shutuulehiin tuld iim yum gargasan yum uuruus ni erdem chadlaaraa deeguur hun gargahgui gej iim yumand itgej huurtagdaj bdag humuusiig mungag teneg l gehees uur yu gehev ugaasaa manai mongolchuud ert deer ues shutej irsen sahius shuudee nuguu ertuntsud ochood zarts boldogiig hen notolj bgaa yum uheed zarts bolood irsen hun bgaa yumuu uneheer humuusiin suseg bishreleer togloh gej yadsan arga yumdaa
Зочин · 2017/03/25
Зөв үйл зөв үр дагавар авчирна мордохийн хазгай байсан шүгдэн мөхвөл таарна
Зочин · 2017/03/25
Зөв үйл зөв үр дагавар авчирна мордохийн хазгай байсан шүгдэн мөхвөл таарна
Сумын овгор · 2016/04/29
Хөөрхий дөө?! Далай лам маань зөнөглөжээ?! Хэн юугаа шүтэх нь хэнд ч хамаагүй ш дээ. Тэр тусмаа Монголчууд бид юу шүтэхээ Түвд хүнээр заалгаад байхгүй шүү?!?!
Зочин · 2014/09/16
genet bayjih amind haltai.mongolchuud ugaasaa bayjihiig urital bolgodoggui ard tumen baisan yum san odooch mongol nertei l bolohoos jinhene mongol hun ugui bolj dee.
Зочин · 2014/09/16
yum uchirtai gej zugeer ch 1 helsen ug bish bhaa yum meddeg hun yumnii uchiriig helheer yahaaraa ingej durgui buh shig ****ildag bn aa bid ch gsn ur huuheddee boloh , bolohguin tuhai helj yarij surgaj humuujuuldeg biz dee .
Зочин · 2014/09/15
Bayajuuldag bolovch hurdan uguiren hoosordog gesen...
Зочин · 2014/09/15
Shugdengiin tuhai aildvar geed Dalai bagshiin nom bgaa. APU-n balardag nuhduud bugd Shugden shutdeg bsan gsen.
Зочин · 2014/09/15
Далай лам ч далай лам бищ болж дээ.
Зочин · 2014/09/15
arai l bishee ene dalai lam uls orniig burhan ***shnaar ni taltsuulaad mongolchuud yu shutehiig ene hun medeh uu
Зочин · 2014/09/15
дуучин ариунаа нөхөртэйгээ шүгдэн шүтээд нэг үе баяжиж дэвжэх мэт болоод одоо уруудаж эхлээд байгаа бусуу хүний ******д дурлаж байгаа юм биш гэхдээ бусад нь сургамж аваасай
Зочин · 2014/09/15
Шүгдэнгийхээ ч учрыг мэдэхгүй улсын тиолгойг **********лээд Баяждаг ном, Гонгорын бумба тахиж бна энэтэр гэж мунхруулаад шүгдэн сайхиусанд мөргүүлдэг бсон. Монголчууд ч угаас энэ чигийн ном шүтээнийг насанд цөвтэй гээд төдийлөн дагадаггүй шд эрт үеэсээ.
Зочин · 2014/09/15
Төвд хүн гэхээр бурхан байды******.Монголчууд юу шүтэхээ хүнээр заалгаж баыгаагүй гэдэг
Зочин · 2014/09/15
Хүн юугаа шүтэх нь ямар хамаатай юм бэ.Далай лам юунд эмзэглээд дахин дахин ийм зохисгүй юм ярьдаг юм бэ.Хүн юу ч шүтэж б.о биз дээ.Хүн ямарваа нэгэн зүйлийг шүтэхдээ сайн сайханыг хүсэж шүтдэг байхаа.Энэ баяжуулдаг энэ хоосруулдаг гэж шүтдэггүйл биз дэ