УИХ-ын гишүүн  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ  “хур баян” гэдгийг та бид мэднэ.  Тэрбээр энэхүү хур хөрөнгийнхөө нэг хэсгийг нутгийн зон олноо мөлжиж олсон гэдгийг ярих хүмүүс байна.  

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших бага Таван толгойгоос нүүрс олборлож буй “Таван толгой” ХК-ий ашгийг нутгийн  иргэд эрх тэгш хүртэхээр болж цэнхэр, ягаан тасалбартай болсон. Тэгвэл  Таван толгойн нүүрсийг, мөн Өмнөговьчуудын эзэмших ёстой 51 хувийн ашгийг “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ бусадтай бүлэглэн өөрийнх болгосон байдаг.  

Энэхүү ажиллагаанд нь Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа гар бие оролцсон гэж байгаа. Тэд брокер дилерийн “Ажнай инвест” ХХК- ийг байгуулан нутгийн иргэдийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж  60 гаруй иргэний 50 мянга гаруй хувьцааг өөрийн болгосон гэдгийг учир мэдэх нэгэн нь ярьдаг.

Өөрөөр хэлбэл Өмнөговийн уугуул, суугуул Д.Бат-Эрдэнэ  нутаг нэгтнүүдээ  боловсон аргаар “дээрэмдэж” Бага таван толгойн тодорхой хувийг өөрийнх болгож, халаасаа түнтийлгэж байгаа.  Түүний халаасанд нэг цагт таван сая төгрөг орж байдаг.  

Улмаар энэхүү хууль бус ажиллагаа нь  анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон байдаг.  20 орчим удаагийн шүүх хурлаар  Д.Бат-Эрдэнэ нутгийн ард түмнийг дээрэмдэж байнаа гэсэн шийдвэр гарсан байдаг. Харин Улсын дээд шүүхийнхэн  Д.Бат-Эрдэнэд судсаа атгуулсан бололтой  “Энхийн цагаан тагтаа” шүү хэмээн  гэм буруугүйд удаа дараа тооцсон байдаг.
 

Хамгийн хачирхалтай нь энэхүү хэргийн талаар шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан бүхий сайтад огт ороогүй байдаг. Уг нь шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд бүх хэргийн шийдвэр тэр дороо л ордог. Зарим шүүх хурлын бичлэг хүртэл тавигдаж байгаа.  Тэгтэл 20 орчим шүүх хурдын мэдээлэл яагаад энэ сайтад орохгүй байна вэ?  

Бид энэ хэргийн талаар дэлгэрэнгүй байдлаар  шүүхийн шийдвэр, баримтуудын хамт эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа