Салсан эхнэртэйгээ хүүхдээрээ түрий барьж уулзаад байх юм
2014/09/16
Би сүүлийн үед өөрийгөө ч ойлгохоо больж байх шиг байна. Нөхөртэйгээ жил илүү явалдаж байгаад албан ёсоор хамтран амьдарч байгаа.
Зорилго тавьсан болохоор хүүхэд гаргах гэж нэг их яарахгүй байгаа. Тэгээд ч манай хүн өмнө нь амьдралтай байсан болохоор хүүхэдтэй болох тал дээр бид хоёр санал нэг байдаг юм.
Нөхөр маань өмнө нь амьдралтай байсан. Хүүхэд нь одоо 9 настай хүү. Манай хүн хүүхдээ санаад байна гэж хэлдэггүй ч гэсэн долоо хоногт 1-2 удаа хүүхэдтэйгээ уулздаг. Уулзах бүртээ оройтдог. Бас найзуудтайгаа халбага пиво ууна гээд долоо хоногт 1-2 удаа гарна. Тэгэхээр надтай байх цаг нь тун бага байдаг. Тийм болохоор би сүүлийн үед хардаж эхлээд байгаа. хуучин эхнэрийнх нь Фэйсбүүк, инстаграм, хүүгийнх нь Фэйсбүүкт хамт авхуулсан зургууд нь байсан.
Тэгэхээр надад хардах сэтгэл төрөөд байх юм. Хүүхэдтэйгээ уулзах далимаараа хуучин эхнэртэйгээ уулзаад байгаа юм биш байгаа гэж бодох боллоо. Салсан бол салсан гэж бодоод нөхөртөө итгээд чимээгүй байх уу? эсвэл хардаж байгаагаа хэлдэг ч юм бил үү? Хүүтэйгээ уулзахыг нь хориглох нь буруу. Хүүгээрээ дамжуулж эхнэртэйгээ битгий уулз гэхээр эвгүй. Яг үнэндээ энэ асуудлаас болж би сүүлийн үед бухимдаад, ууртай байх болсон.
Яасан нь дээр вэ? Надад зөвлөөч.