Ээж нараа, та нар араар тавьсан нөхөр болон уулзсан бүсгүйчүүдтэй нь хэрхэн харьцвал тэр хүмүүсийн ёс бус үйлдэл нь элэг бүтэн амьдралтай  байж чадахгүй болсон, хайран хүүхдийн уй гуниг, шарх зовлон, гомдол, мөрөөрөө амьдарч байгаа хүмүүсийн амьдралд хар толбо үлдээж, хэзээ ч  арилахгүй сэтгэлийн сэв үлдээсэн гэдгийг яс маханд нь тултал ойлгуулах вэ? Хуулийн хүрээнд ой тойнд нь ортол жинтэй хэлчих үг ч юм уу үйлдэл хэрхэн үзүүлэх вэ?

Туршлага юм уу? сонсож байсан зөв үйлдэл болон бодлоо хуваалцаач ээж нар минь.  

Эцэст нь хэлэхэд  Монгол залуучууд, бүсгүйчүүд минь хийж байгаа үйлдлийнхээ үр дагаврыг сайтар бодож, зугаа цэнгэлийн төлөө нүгэл битгий хийгээрэй.  Үйлийн үр гэдэг зүйл байдаг  юм шүү дээ.  

 

Та бүгдийн цаг зав хариултад баярлалаа