Бүсгүйчүүд минь  би дэмий зүйлд санаа зовж байна уу эсвэл үнэхээр өөртөө анхаарах ёстой юу гэдгээ ч мэдэхээ болилоо.

Нөхөр маань надаас 8 ах, халамжтай, боловсролтой, ажил ихтэй байлаг хүн. Өмнө нь амьдралтай байсан болохоор миний хүүхэдтэй болье гэсэн саналыг хүлээж авдаггүй.  Намайг ажил хийлгэх дургүй хүн. Намайг гэртээ уйдна гэж боддог юм уу эсвэл харддаг юм уу бүү мэд гадагшаа томилолтоор  явахаараа байнга намайг дагуулж явдаг.  Миний хийх ажил бол нөхөрөө чимэг болох, дэлгүүр хэсэх, өөрийгөө л арчлах, нөхөртөө тусгай үйлчилгээ үзүүлэх л  байдаг.  

Сүүлийн үед нөхөр маань намайг  нэг их тоохоо больчих шиг болсон.  Надтай долоо хоногт 2-3 удаа сексддэг байсан нь 14 хоногт нэг болсон.  Тэгээд ойртохгүй байгаа шалтгаанаа ядраад байнаа л гэх болсон байна.

Би ямар сайндаа л надаас уйдаад байгаа юм болов уу гээд романтик байх олон арга бодож, бас “бохир” болж үзлээ. Тэгсэн ч нэг их  нэмэр болсонгүй.  

Надтай амьдраад гурван жил болж байгаа.  Надаас уйдаад байгаа юм болов уу? эсвэл би ямар нэг буруу зүйл хийсэн юм болов уу?  надтай ярилцах ч үсгүй яах ч үгүй байна. би яах вэ?