Найз, нөхөр хоёроо яах вэ
2014/09/23
Сайн байцгаана уу. би яг яах ёстой вэ? Үнэхээр яахаа ч мэдэхгүй гомдож уйлж, хүүхдээ харахаар л өрөвдөөд байна.
Охин маань төрөөд гурван сар болж байгаа юм. Тэгсэн бөөлждөг, гүйлгээд, халуураад байгаа ханиад хүрчихэж. Тэгээд охин бид хоёр эмнэлэгт хэвтсэн юмаа. Хэвтээд тав хонож байгаа. Охин маань дорхноо сэргээд л ирсэн. Нөхрийг ажил ихтэй болохоор ээж орой бүр охин бид 2т хоол авч ирээд, нөхөр амжуул оройдоо бид 2 дээр ирдэг. Өчигдөр манай ээж харьж усанд ороод амраад ав, маргааш гарчих юм чинь өнөө шөнөдөө би охиноо харчихая гэхээр нь гэртээ харьсан юмаа.
Гэртээ харих замдаа нөхөр маань миний багын найзтай үнсэлдээд зогсож байхыг харчихсан. Тэр 2 намайг харж байгааг ч мэдэж байгаа юмгүй нялууралдаж байсан. Би тухайн үедээ хэн хэнийг нь зодоод хаячихмаар байсан ч яаж ч чадалгүй дэмий орилж, нөхрөө л зодсон.
Уурандаа гэрээсээ гарч хүүхдээ аваад ээжийндээ хоносон. Одоо яахаа ч мэдэхгүй л сууж байна. гэртээ очоод нөхрөө хөөж явуулах уу? эсвэл өөрөө хүүхэдтэйгээ тэр гэрээс явах уу?
Яаж хүүхэд нь өвдчихсөн байхад ингэж завхайрч явж чадаж байнаа.
brenda greg · 2019/10/23