Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг монголын фэйсбүүкийн ертөнцөд үзэл бодол, авьяас чадвараараа нэгдсэн олон нэгдэл бий. Тэдний нэг болох “Дураар дургигч” нэрт уран зохиол, сайн санааны бүлгээс “Дураар хийсэгч навчис” хэмээх хамтын уран бүтээлээ хэвлүүлэн гаргажээ.

Номын нээлт 2014 оны 9 сарын 27-нд 11 цагаас “Интер” номын төвд болох бөгөөд уг бүлгийн авьяаслаг залуус оролцох юм байна. Энэ номд яруу найрагч А.Мөнхбат, Л.Түмэнжаргал, Б.Монголжин, Р.Сайхан-Уул, Б.Мөнх-Оргил, Б.Оршихуй, Н.Дэлгэржаргал, М.Ундарахмаа, зохиолч Ш.Солонго зэрэг бүтээлчдийн 80 гаруй бүтээл орсон бөгөөд найраг, үргэлжилсэн үгийн чансаатай түүвэр боллоо хэмээн мэргэжлийн хүмүүс ам сайтай байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн эдгээр залуус өвчтэй буй найзынхаа шүлгийн номыг гаргахаар сэтгэл гарган ажиллаж байна. Монголын шилдэг залуу бүтээлчдийн уран үгсийн чуулганыг худалдан авч сайн санааны үйлст нэгдэнэ үү.