Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдсан. Энэхүү тулааны туршид манай тамирчин илүүрхэж тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалтыг өглөө. Илүүрхэж яваад хожигдлыг авсан С.Төгсцогт луйвардуулсан хэмээн үзсэн мөн хөгжөөн дэмжигчид болоод монголын багийн ахлагч үүнтэй санал нэг байсан юм.

Ингээд Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус явуулсан талаар гомдол гаргаж, протест бичсэний дагуу Зохион байгуулах хорооноос дөнгөж сая тулааны бичлэгийг үзээд, гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өглөө. AIBA-гийн шинэ дүрмэнд протест бичихийг хориглоогүй бөгөөд рингений шүүгч тулааныг шударга бус шүүсэн гэж үзвэл протест бичиж болдог аж.

Д.Ана