“СОДУРА” уран сайхны кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ
2014/10/12
UBS телевиз нь цаатан түмний аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг уран сайхны аргаар олон нийтэд үзүүлж, үзэгчид болон зохих түвшний хүмүүсийн анхаарлыг энэ чиглэлд хандуулахыг гол зорилгоо болгож СОДУРА хэмээх уран сайхны киног бүтээжээ. Энэхүү киноны хэвлэлийн хурал өнөөдөр UBS телевизийн байранд 14 цагаас боллоо.
Энэ кино бол цаатан түмний ёс заншил, Монгол орны онгон байгалийг дэлхийд таниулан сурталчлах, Монголын кино урлагийг олон улсын тавцанд гаргахад хувь нэмрээ оруулах бүтээл юм.
Кино бүтээх ажил хоёр жил үргэлжилсэн бөгөөд Хөвсгөлийн их тайгын жилийн дөрвөн улирлын өнгийг кино хальснаа буулгаж чадсанаараа онцлог юм. 2013 оны 04 сард анхны зураг авалт эхэлж, 2014 оны 03 сард дууссан ажээ. Киноны нээлт энэ сарын 17-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.
Зураг авалт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Баруун, Зүүн тайгад хийгдэж, Хорьдол Сарьдагийн их уулс, Цэцэгт нуур, Хөвсгөл далай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг харуулж чадсан байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун, Зүүн тайгад 32 айл өрхийн 300 гаруй цаатан иргэд 1500 орчим цаа бугаа маллан амьдарч байгаа ажээ.
UBS телевизийн бүтээл СОДУРА уран сайхны кинонд тоглосон уран бүтээлчдийг танилцуулж байна.
Гол дүр:
1. Чимэд ОЧГЭРЭЛ 2 . Одонгаваа АМГАЛАНБААТАР 3. Сүхээ АРИУНБЯМБА МУСТА
Дүрүүдэд:
1. Цэвэгсүрэн БАТХУЯГ МУСТА
2. Сугар БОЛОРМАА МУСТА
3. Арсланбаатар ӨНӨРЖАРГАЛ
4. Мөнхбат ОЮУНСҮРЭН
5. Дагвадорж МЭНДБАЯР МУАЖ
6. Пүрэвдорж ЦЭРЭНДАГВА МУАЖ
7. Жанчивдорж ЖАМЪЯАНСҮРЭН МУСТА
8. Болдбаатар БААТАРХҮҮ МУСТА
Уран бүтээлчид:
1. Ерөнхий продюсер Лхагвадорж БАЛХЖАВ МУУГЗ
2. Гүйцэтгэх продюсер Жигмэддорж БАЯР МУСГЗ
3. Ерөнхий найруулагч Баатар ЖАРГАПСАЙХАН МУСТА
4. Зохиолч Сономдэлэг СУМЪЯА МУСТА
5. Ерөнхий зураглаач Дорлиг ЦЭРЭНЧИМЭД МУСТА
Олны хэсэгт:
• Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр
• КУДС-ийн оюутнууд
• СУИС-ийн оюутнууд
Зочин · 2014/10/16