Эх oрoндoo ирсэн Н.Энхбаярыг цагаатгах уу?
2014/10/15
Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон, өөр хэнтэй ч хуваалцдаггүй тодорхой тооны онцгой эрх бий.
Эдгээрийн нэг нь ялтанд уучлал үзүүлэх. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалыг хүртсэн хүн хэд байдгийг мэдэхгүй. Энэ талаар хамгийн сайн мэдэх ёстой ШШГЕГ болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч "мэдэхгүй" гэх юм билээ. Бидний цээжинд байгаа, ам нийлсэн ганц нэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр л болов. Тамга, суудлаа солилцсон хоёр Ерөнхийлөгчийн нэг нь нөгөөдөө Монгол төрийн хайр энэрэлийг үзүүлсэн сайхан үйл явдал 2013 оны наймдугаар сарын 1-нд болсон. Биеийн эрүүл мэнд нь сүрхий доройтоод байсан Н.Энхбаяр дарга БНСУ-д эмчлүүлээд эрүүл саруул болоод ирлээ. Үүнээс сайхан зүйл юу байхав. Гэхдээ, тухайн үед Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзүүлсэн уучлалын зарлигийг Н.Энхбаяр дарга хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр суллагдаад "Би уучлал гуйгаагүй" гэж хэлсэн.
Тэр үнэхээр уучлал гуйгаагүй бол Н.Энхбаярыг гэм буруутай гэж үзсэн, баталсан зарлигийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гаргажээ. Харин уучлал хүссэн бол "Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аваргын саналыг хуваах Н.Удвалыг нэр дэвшүүлэх тохироо" үнэн рүү дөхөх гээд байна. За энэ ч яахав.
Н.Энхбаяр даргыг ирсэнтэй холбоотойгоор энэ хүний улстөрийн карьер цааш өрнөх үү гэсэн асуултыг олон хүн сонирхож байна. Улстөрийн карьер гэвэл юу ч байж болно. Далдаас дэмжих, удирдах байдлаар Н.Энхбаяр даргын улстөрийн эрх мэдэл шоронгоос ч, Солонгосоос ч байж л байсан. Харин өөрөө ирэх сонгуульд нэр дэвших болов уу.
СОНГУУЛЬ
Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл гараад ирэх боломжтой улстөрч. Гэхдээ тэр гурван шатны шүүхээс ял шийтгүүлж байсан Монгол Улсын иргэн. Шүүхийн шийдвэр эцсийн байдаг. Ял эдэлж байсан нь нэрэнд сэв болохоос биш УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд нь саадгүй. Учир юу гэвэл, Сонгуулийн тухай хуулийн 26.4-т нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна гэж заасан. Үүнд, банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл,
барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өргүй байх. Мөн ял шийтгүүлж байгаагүй, эсвэл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх ёстой гэсэн. Н.Энхбаяр хүнд гэмт хэргээр ял шийтгүүлсэн. Ялгүйд тооцох хугацаа дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр найман жил "томоотой" байх. Гэхдээ Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн учраас энэ хүн 2013 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн ялгүйд тооцогдсон гэж ойлгох хэрэгтэй хэмээн хуульчид ярьж байна. Гэмт хэрэгтэнд уучлал үзүүлэх эрх гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хадгалагддаг бөгөөд уучлал үзүүлсэн иргэний гэм бурууг мартана гэсэн цаад санааг илэрхийлж байдаг гэж тайлбарлалаа. Тэгэхээр Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгууль болон түүний дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн уучлалаар эрх чөлөөтэй болсон Н.Энхбаярт сонгогдох эрх нээлттэй гэнэ.
"ХИЛС ХЭРЭГ"
Өөрийгөө улстөрийн ял авсан, хэлмэгдсэн гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлдэг. Харин шүүх түүнд ял өгч, Ерөнхийлөгч ялаас нь бүрэн чөлөөлсөн. Тэгвэл Н.Энхбаярыг цагаатгаж магадгүй гэсэн яриа дахин гарч ирлээ. Манайд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэдэг байгууллага бий. Энэ байгууллагыг УИХ-ын дэд дарга даргалдаг номтой. Одоогийн УИХ-ын дэд дарга Л.Цог тус байгууллагын даргаар ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхээр МАХН-аас сонгогдсон Л.Цог намын даргынхаа хэргийг хилс хэмээн цагаатгуулах ажил хөөцөлдөхийг үгүйсгэхгүй.
Энэ талаар ч УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, "Н.Энхбаяр дарга уучлалыг хүлээн авчихаад цагаатгалын ажлыг хөөцөлдөхийг үгүйсгэхгүй. Тэр тэгж бодсон байж болох юм" гэж хэвлэлд ярьсан байдаг. Хэрвээ Н.Энхбаярыг цагаатгавал түүнийг буруутгасан хэргүүд хилс хэрэгт тооцох юм.
Гэвч энэ бүгдийг улстөрчид тооцсон уу, эсвэл Н.Энхбаярын үйлдсэн гэх хэргүүд ар араасаа хуулийнхны өмнө илрээд байна уу, бүү мэд. МАХН-ын байртай холбоотой дахин нэг хэрэг цагдаагийнхны өмнө ирээд байна. "МАХН-ын дарга Н-Энхбаяр нь 2011 онд "Империал Гоулд" ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 ам метр талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ хоёр давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая доллараар худалдан авахаар тохиролцон улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй "Эскон" компанийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулсан.
Улмаар гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500 мянган ам.доллар гэж тусган үлдэгдэл нэг сая ам.доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн "Г"-д онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн "Б"-гээс одоо эрэн сурвалжлагдаж буй Б.Хуягаа дамжуулан "Хар дун" компанийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлййн гэрээ үйлдүүлсэн. Ингээд нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг залилан авсан байна. Дээрх үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн" гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.
Нэгэн үе мандаж явсан Н.Энхбаяр гэдэг хүний өдүүлсэн хэрэг нь их болоод тэр үү, мэдэхгүй. Ямартай ч ялгүй болсон түүнд дахин нэг ийм эрүүгийн хэрэг үүсгээд байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Магадгүй, Н.Энхбаярыг анх баригдах үед энэхүү хэргийн материал хуулийнханд байсан байж болно л доо. Тэд тэр үедээ дараад, эгзэгтэй үед дахин сөхөж МАХН-ын даргын улстөрийн карьерыг дуусгахыг санаархсан байж болзошгүй. Салбарын сайдаа намнах операци зохион байгуулсан шүү дээ, манай цагдаагийн дарга нар. Харин үнэн бол, Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэдэг жинхэнээсээ үлгэр болох ч байж мэднэ.
Г.УЛСБОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2014/10/24
elbergorjoo urshuuliin huulia gargaachee ene hvniig tsagaatgah yostoi hils heteg hvieelgesen shde
Зочин · 2014/10/24
tsagaatgah htei shde eh orondoo irsend bayrlalaa
Зочин · 2014/10/20
шоронд байгаа хоригдлуудаа бүгдийг цагаатгаачээ элбэгдоржоо хэдэн тэр бумаар нь идэчхээд хууль шүүхийхнийг яаж уландаа гишгэж засаг төрыг доромжил байлаадаа
Зочин · 2014/10/19
Altanhuygiig barij ***lga.ene ih bond ene teriin mungiig dur meden idej uusaan hamsaatan sadan turultei Batbayrtai Gansukhtei n bugdiig n ***lgah heregtei.ene ih ur tavij olj irsen munguur yag yu hiiv ed nar.heden avto zamiin urgutguluus uur haragdah yum alga l bn.tsalin tetgever nemsengui halamj ene ter ugsungui tumur zam barisangui yag yu hiij urund oruulav uls eh orniig min...Enkhbayraar oroldoj bhaar idej uuj bgaagaar n ene zasagaar oroldson deer bh...
Зочин · 2014/10/17
buruu yum hiisen ch mongoliin toloo ih zuiliig hiisen odoo tor barij baigaa ******uudaas hamaagui huvi iluu dee
Зочин · 2014/10/16
ene hvnees bolood uls oron svirsen yum alga harin odoo uls ornoo svirvvlj duuslaa shde hujaa ih bolloo
Зочин · 2014/10/16
tsagaatgah htei shde yu idej uusan gj ene hvniig ingej bga yum we ter baitgaa idej bj jinhene helmegdelt bn shde
Зочин · 2014/10/16
tsagaatgah htei shde yu idej uusan gj ene hvniig ingej bga yum we ter baitgaa idej bj jinhene helmegdelt bn shde
Зочин · 2014/10/16
ene hvniig os honzongoor helmegdvvlj bga n oilgomjtoi bn mongolchuud bid ewtei bailda tolgoid bga hvn bvhen idej uuj bn
Зочин · 2014/10/16
ene hvniig ***gaatgah htei
Зочин · 2014/10/16
ene hvniig ***gaatgah htei
Зочин · 2014/10/16
er n ene hvniig ih helmegdvvlj bn hvn bvr huwion omchtei bh htei biz de oopsdoo ih horongjij bga shde hvn bvr huwiin omchtei boloo bizde hvn yum chin huwiin omch bj taaraa
Зочин · 2014/10/16
ene hvnii buruu bhgvi sanagdsj bn odoo ene hvniig taiwan bailgaach tegtlee ulsad ih hohirol uchiruulsan yum alga bn shdee
Зочин · 2014/10/16
ene hvnii buruu bhgvi sanagdsj bn odoo ene hvniig taiwan bailgaach tegtlee ulsad ih hohirol uchiruulsan yum alga bn shdee
u · 2014/10/16
Odoo negniigeen uuchilj ene busarmag gutgeleg neg negnee dormjilson uil ybdalaan zogsooj uls ornoo ***juuleh talaar bodmoor ym er ni hen hohir huu bid mongolchuud hohirno bid gadnii ornuudiin belen zuush bolno ted l bayrlana shu dee!!!!bodoj vzeh heregtei
tuk · 2014/10/16
Mongolchuudaan ta nariig hen ih ornoos gargalaa er ni huniig sain yvhad ni doloochih ***hdag muu yvhad ni tanihaan baichihdag adgiin muu ene zangaa bolih tasg bidend irsen er ni bid tsohuulee tsaazlaad alaad hydaad bval hen vldeh vee bodoj vzeh heregtei er ni bol erenhiilogch bsan huniig ingej helmegduulj bga ym chini ta bi er ni ard tumen hen ch bai yu ch bish bolno gdegiig oilgoh heregtei teheer
Зочин · 2014/10/16
Xelmegdsen n vnen bol tsagaatgaj xairla xerev xudal bol tsaazlaj xairla.T.Galsan.
Зочин · 2014/10/16
Tsagaatgah yostoi
Зочин · 2014/10/16
ene elbegdorj hunii erhend halddag yer ni hen yum be muu ****
Зочин · 2014/10/16
shorond n yvuulaa odoo bari