Р.Жигжид МАН-ын гишүүн байснаа хүлээн зөвшөөрчээ
2014/10/15
Өчигдөр сошиал ертөнцөөр Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжидийг МАН-ын гишүүн байсан тухай шуугисан. Тэгвэл тэрээр өнөөдөр сонинд өгсөн ярилцлагадаа МАН буюу хуучнаар МАХН-ын гишүүн байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр "Ардчилсан хувьсгалаас өмнө богино хугацаанд МАХН-ын гишүүн байлаа. Учир нь тэр үед ганцхан МАХН л байсан шүү дээ. Харин 1990-2012 оныг хүртэл төрийн тусгай албан хаагч байсан. 2012-2014 онд Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллалаа. Ийм байдлаар Монгол Улсын төрийн албанд 29 жил зүтгэлээ. Энэ хугацаанд хуулиар намын гишүүн байх боломжгүй юм. Би ардчилсан консерватив үзэлтэй. Ардчилсан оронд боловсрол эзэмшсэн. Ардчиллыг дэмждэг" гэсэн яриа өгчээ.
Зочин · 2014/10/17
Зочин2014-10-17 22:11AN.n bulgiin dargaasaa ehleed omno n MAHN.d bsn hun zondoo l bgshtee
Зочин · 2014/10/17
AN.n bulgiin dargaasaa ehleed omno n MAHN.d bsn hun zondoo l bgshtee
Зочин · 2014/10/16
urwa
zochin · 2014/10/16
Ichij amidar.
Зочин · 2014/10/16
baisan bol baigaal bizdee ter ni tegeed gem bish bizdee