Ч.Улааныг “Болор цом”-д оруулъя
2014/10/17
Сангийн сайд асан Ч.Улаан ажлаа өгөөд удаагүй байгаа билээ. Тэрбээр ажлаа өгөхтэйгээ зэрэгцэн Сангийн яаманд хамтран ажиллаж байсан нөхдүүдэд хандан сэтгэлийн өчил өргөсөн бөгөөд ингэхдээ П.Бадарчийн “Есөн эрдэнэ” шүлгийг хөрвүүлэн бичснийг хүргэж байна.
Сэтгэлийн өчил
Ивээлт нар мэт цацрах аавын хөвгүүд та нар минь надад Алтан-Эрдэнэ…
Энх үүрийн туяа мэт гэрэлтэх ээжийн охид та нар минь надад Мөнгөн-Эрдэнэ…
Илчит улаан гал мэт бадарсан та нарын минь хийморь надад Шүрэн-Эрдэнэ…
Ээжийн цагаан сүү мэт цайлган гэнэн сэтгэл тань надад Сувд-Эрдэнэ…
Энгүй өргөн тал лугаа дэлгэр уужим бодол тань надад Оюу-Эрдэнэ…
Эрхэс наадах тэнгэр адил өргөн, гүн санаа тань надад Номин-Эрдэнэ…
Элбэрлийн цагаан гар мэт түших хоёргүй шулуун сэтгэл тань надад Зэс-Эрдэнэ…
Элгэн уулын нөмөрлөх оргил мэт өмөг дулаан түшиг тань надад Ган-Эрдэнэ…
Эрхэт төрийн эвийг бататгах гэгээн хүсэл мөрөөдөл тань надад Тана-Эрдэнэ…
Та нар минь наддаа Есөн-Эрдэнэ минь.
Үүрэгт ажлаа хэрхэн хийсэн тайлангаа олигтой тавьчихгүй байж, ийнхүү бусдын оюуны өмчийг өөрчилж байгаа нь зохимжгүй байна, “Болор цом”-д оруулъя гэх шүүмжлэл дагуулж байна.
А.Баярмаа
Зочин · 2014/11/20
Улаан сайд чин яагаад тэнэг болчихоо вэ.Ан-ынхантай их зүйл хамтарч эдж дээ хөөрхий
Зочин · 2014/10/18
хамт ажиллагсадаасаа сайныг олж хардаг сайн л хүн байна даа
Зочин · 2014/10/18
teneeeg lalaaaar
Зочин · 2014/10/18
***** *****