Нөхөртөө хүчиндүүлсээр, хардуулсаар яахаа ч мэдэхээ болилоо
2014/10/20
Сайн байцгаана уу. Би нөхөртэйгээ амьдараад 2 жил л болж байна.
Нөхөртэйгээ үерхээд жил болоод л хамт амьдарсан юм. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд би салах тухай бодох боллоо. Яагаад гэхээр нөхөр байнга намайг харддаг, уугаад ирэхээрээ шөнөжин хийдэг. Өдөр болгон хийнэ, хийхдээ заавал 2 удаа хийнэ.
Орж гарахаар хардаад хойноос залгаад бөөн хэрүүл болно. Хэрүүл хийсэн шөнө унтахгүй байнга тарчлаадаг. Хамт гадуур гарахаар бас л хардана бас л шөнөжин хийнэ. Өөрөө гадуур гарчихаад ирэхээрээ бас л хардана шөнөжин хийнэ. Хийхдээ заавал хүн тарчлааж, гаж байдлаар хүнийг зовооно.
Ер нь би хардуулах ямар гэм хийснээ ч мэдэхгүй байна. Явдалтай суудалтай бол ч бас яахав гэж бодох юм.
Сургууль төгсчихөөд гэрт ажилгүй сууж энэ хүнд хардуулж байхаар нөхрөөсөө салаад ажилд орчихдог ч юм билүү гэж бодох юм. уг нь салахгүйгээр хардалтыг нь болиулах гэж ярилцаж, хэрэлдэж үзсэн ч би зодуулаад л таарсан. Хүүхэдгүй дээрээ эртхэн салдаг ч юм билүү гэж бодох боллоо. Энэ хүнийг засарна гэж найдах уу болих уу?